Өнөөдөр болсон, онцлох үйл явдлын мэдээг товч танилцуулъя.
- Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав өнөөдөр мэдээлэл хийж, “Монгол Улс нь Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэж мэдэгдлээ.
- АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай цэргийн алба хаагч нар амь үрэгдсэнтэй холбоотойгоор салбарын сайд нь хариуцлага хүлээх ёстой хэмээн мэдэгдэв.
- Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчид хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож, тэдний ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.
- Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээллээр зарим нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулав.
- Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 1300 айл байгаа бөгөөд эдгээр айлыг нийслэлийн төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр зуун хувь цахилгаанд холбох ажлыг 2017-2018 онд багтаан хийх талаар тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн танилцууллаа.
- Энэ жил газар тариалан эрхлэгчдээс гадна төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж байгаа аж ахуй нэгж, иргэнд шатахууны дэмжлэг олгохоор болов.
- Автотээврийн үндэсний төвөөс баруун хүрдтэй автомашинуудын гэрлийн тохиргоог зөв тусгалтай болгон өөрчлөх судалгаа хийгдэж байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн яамны удирдлагуудын шуурхай хуралдааны үеэр өнөөдөр ярилаа.
- Хөвсгөл далайд аялж байгаа хөлөг онгоц, усан завиудад үзлэг, шалгалт хийж, зөвшөөрөл, гэрчилгээ олгохоор болжээ.
- Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-гийн хэрэгжүүлж буй Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн ахлах зөвлөх Ямашита Маморү тэтгэврийн насыг хэрхэн нэмсэн туршлагаасаа хуваалцлаа.
- Эрдмийн баяраар мөнгө хурааж, амралт цэнгээний газар тэмдэглэхийг Нийслэлийн боловсролын газраас хориглолоо.
- Монголын Хөрөнгийн биржид сүүлийн сард хамгийн идэвхтэй арилжсан хувьцааг “Монгол шуудан” тэргүүлэв.
- Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс хийсэн Дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаанд нийслэлийн 2400 өрхөд дээрх асуултыг тавихад дийлэнх нь сэтгэл ханамжтай гэж хариулжээ.
- Дорнод аймгийн Баян-Уул сумын II багийн нутаг Номгон хэмээх газарт хаваржиж буй малчин Галсаны Ганзоригийн хотонд энэ сарын 15-нд хонь нь ихэрлэж, дөрвөн ихэр хурга гарчээ.
- “Тэнхлэг зууч” компани Монголбанктай хамтран танилцуулдаг орон сууцны үнийн индекс гуравдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.3 хувиар буурчээ.
- Авлигатай тэмцэх газрын 18001969 дугаарын утсанд боловсролын байгууллагатай холбоотой гомдол, санал ихээр ирсэн байна.
- Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байгаа гар, хөл, амны өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэв.
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Эрүүл мэндийн тухай хууль, тогтоомжийг боловсронгуй болгох үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдлаа.
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг угтан сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлалаа.
- Англи хэлний мэдлэгийг цогцоор нь системтэйгээр заадгаараа олонд танигдаад буй “Сондор хилэн” англи хэлний төв төгсөгчдийнхөө хүсэлтээр монгол багштай ярианы ангийн сургалтаа эхлэхэд бэлэн болжээ.
- Солонгос Улсын Ерөнхий прокурорын газрын Мансууруулах бодистой тэмцэх албаны төлөөлөгчид тус албанаас Монгол Улсын цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх” төслийн бэлтгэл ажлыг хангах, нөхцөл байдлын судалгаа хийх, төслийн үндэслэлийг тодорхойлох зорилгоор Цагдаагийн ерөнхий газарт айлчиллаа.
- Нийслэлд өвөлждөг шувуудыг бүртгэж, тоолох ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон Монголын шувуу хамгаалах төвөөс нийслэлийн долоон дүүргийн газар нутгийг хамруулан зохион байгуулжээ.
СПОРТ
- Япон улсын Нагано хотод өчигдөр зохиогдсон "Нагано марафон" олон улсын тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Бат-очирын Сэр-Од аман хүзүүдлээ.
- Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болж буй жюү жицүгийн өсвөр үеийн ДАШТ-д Б.Батхишиг мөнгөн медаль хүртлээ.
- БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглож буй Монголын тамирчин М.Нандин-Эрдэнэ сая ам.долларын төлөөх дайралтаа эхлүүлэв.
- Дөрөвдүгээр сарын 28-30-нд Улаанбаатар хотноо болох “Mongolia open-2017” чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор эмэгтэй чөлөөт бөхөөр дэлхийн тэргүүлэгч гүрэн Канад улс хоёр бөхөө илгээхээр болжээ.
ДЭЛХИЙД
- БНСУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорсон Пак Гын Хэд албан ёсоор ял тулгав.
- АНУ-ын Дэд ерөнхийлөгч Майк Пэнс хоёр Солонгосын хил дээр орших Зэвсэггүй бүст айлчлан, энэ бүсийг “эрх чөлөөний хил хязгаар” хэмээн тодорхойлжээ.
- Германы тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч "Mercedes-Benz" болон "BMW" БНХАУ-ын тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүллээ.
- Австралийн үнэт цаасны биржид бүртгэлтэй “Yancoal” (ASX:YAL) компани “Рио Тинто” компанийн охин компани “Coal & Allied Industries” компанийг 2.45 тэрбум ам.доллараар худалдаж авлаа.
- Их Британийн парламентын зарим гишүүд Сирийн Ерөнхийлөгч Асма Асадын Их Британийн иргэншлийг нь түдгэлзүүлэхийг уриалжээ.
- 2017 оны эхний улирлын байдлаар БНХАУ-ын эдийн засаг 6.9 хувиар өссөн талаар Хятадын Үндэсний Статистикийн төв хороо мэдээлж байна.
- БНСУ-д сонгуулийн өмнөх кампанит ажил албан ёсоор эхэллээ.
- Туркэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах эсэх талаар бүх нийтийн санал асуулга өнгөрсөн ням гарагт болж, урьдчилсан дүнгээр иргэдийн 51.2 хувийн саналаар Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжлээ.
- Тулааны урлагийн мастер, кино од Жэки Чан инээдмийн жүжигчин Жонни Ноксвиллтэй хамтран "Skiptrace" кинонд дуучин Аделийн "Rolling in the deep" дууг Өвөрмонголчуудтай дуулжээ.
- АНУ-ын “Apple” компани жолоочгүй буюу автомат жолоодлоготой машинаа Калифорни муж улсад нийтийн эзэмшлийн зам дээр турших зөвшөөрөл өгчээ.
- АНУ болон БНХАУ Хойд Солонгосын эсрэг авах арга хэмжээн дээр хамтран ажиллаж байгаа талаар Америкийн Аюулгүйн албаны дээд албан тушаалтан ярьжээ.