Нийслэлд иргэдийн гар утсыг дээрэмдэж зугтаасан хэргийг цагдаагийн газраас илрүүлсэн байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хажууд иргэн Б-гийн iPhone 4 гар утсыг оршин суух тодорхой хаяггүй Э нүүрэнд нь цохиж дээрэмдэж зугтаасан, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 8 дугаар байрны гадна иргэн Ө-г явж байх үед Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай Г, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат Д нар согтуурсан үедээ бүлэглэн зодож “Samsung galaxy S7” гар утсыг дээрэмдсэн хэргүүдийг тус тус илрүүлэн харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдэд шалгаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон бол гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.