Машины утаанд 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг талаар Нийслэлийн агаарын чанарын албаны мэргэжилтэн О.Алтангэрэл ярьсан.
Тэр дундаа утаан дахь хар тугалга хүүхдийн сэтгэхүйн хөгжилд сөргөөр нөлөөлж, оюуны чадамжийг насан туршид нь бууруулдаг бол азотын исэл, хүхэрлэг хийнүүд нь уушгийг гэмтээж, амьсгалын эрхтэнд сөргөөр нөлөөлдөг байна.
Өөрөөр хэлбэл, зам дагуу суурьшсан иргэд, техникийн зах орчимд төвлөрсөн хэн бүхнийг дээрх эрсдэлүүд хүлээж байна гэсэн үг.
Учир нь техникийн зах орчимд нийслэлийн ихэнх тээврийн хэрэгсэл төвлөрнө. Ялангуяа хавар, намартаа бензин тосоо солиулахаар зоригсдын цуваа тасрахгүй.
Жил ирэх тусам нийслэл дэх машины тоо өсөж байна. Замын цагдаагийн албанаас авсан мэдээгээр Нийслэл хот 1990 оноос өмнө 10 мянган тээврийн хэрэгсэлтэй байсан бол 1999 онд 36.3 мянга, 2016 онд 467 мянга болжээ. Энэ тоо нэмэгдэх тусам иргэд илүү их эрсдэлийг үүрэх болно.
Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Анхтуяагийн ярьснаар уг хороо Да хүрээ захтай хаяа нийлж оршдог учир орчны болоод агаарын бохирдол хамгийн их төдийгүй өвчлөл өндөр аж.
Сүүлийн жилүүдэд ханиад томуу, амьсгалын замын өвчлөл эрс нэмэгдэх болжээ. Тухайлбал, 2015 онд 0-5 насны 2347 хүүхэд амьсгалын замын халдвараар өвчилсөн бол энэ тоо 2016 онд 3166 болтлоо өсчээ. Нүүрс, машины утаа, бензин тосны үнэр, орчны бохирдол энэ бүхэнд шууд нөлөөлж буйг эмч онцолж байв.
ДҮҮРГҮҮДЭД ХҮҮХДИЙН АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧЛӨЛ ЯМАР БАЙГАА ВЭ?
Үүнтэй уялдан дүүргүүдэд 0-10 насныхны амьсгалын замын өвчлөл ямар байгааг сонирхлоо. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс авсан мэдээгээр 2016 онд Баянзүрх дүүрэгт хүүхдийн амьсгалын замын өвчлөл хамгийн их байжээ.
Дүүргүүдийн хүүхдийн амьсгалын замын өвчлөл
*Эрүүл мэндийн хөгжлийн төвийн судалгаа 2016 он
Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүрэгт 35 мянга гаруй хүүхэд, Хан-Уул дүүрэгт 9900 хүүхэд өвчилсөн аж.
Агаар болоод орчны бохирдлоос үүдэн жилээс жилд амьсгалын замын өвчин хурдацтай нэмэгдэж байгааг дараах статистикаас харах боломжтой.
Хүүхдийн амьсгалын замын өвчин 2011-2016 онд хэр өсөв?

Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүрэгтэй харьцуулахад өвчлөл харьцангуй буурсан ч сүүлийн жилүүдэд өсөж эхэлжээ.
Харин Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүргүүдэд эрчимтэй нэмэгдсэн нь тодорхой аж.
ДА ХҮРЭЭ ЗАХ ОРЧМЫН ОРШИН СУУГЧИД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА?
Энэ асуудалтай холбогдуулан Да хүрээ зах орчмын орчны бохирдлын талаар оршин суугчид ямар байр суурьтай байгааг сонирхлоо.
Л.Эрдэнэцэцэг: Агаар, хөрсний бохирдлоос болж амьсгалын зам, уушгины өвчлөл манай энд их. Өглөө ажилдаа нулимсаа гоожуулж ханиалгасаар ирдэг. Бид гамшгийн бүсэд орчихсон явж байгаа. Нүүрсний утаанаас гадна машины угаараар амьсгалж байна. Ер нь захынхан тос масло их зарж, асгадаг, гудамж талбайг маш ихээр бохирдуулдаг. Хүмүүс машинаа янзалж, машиныхаа тос маслыг солих нь нийтлэг үзэгдэл. Нэг засварчин авчраад газар дээр нь хуучин тосоо асгаад л хөрсөө бохирдуулдаг. Энд бохирдоогүй газар гэж үгүй. Шинээр жорлон ухах гэхээр эрүүл хөрс байдаггүй. Жорлон нь хальчихсан, хогны ачаалал дийлдэхгүй.
Г.Ууганбаяр: Техникийн захын хажууд амьдарч байна гэдэг утгаараа байнга л хэлмэгдэж байна. Энэ машины хөдөлгөөн, хүмүүсийн ухамсаргүй үйлдлээс бий болсон ялгадас, машин тосны үнэрээр бид байнга амьсгалж байна. Засаг дарга, цагдаа сэргийлэхэд нь гомдол гаргаад ч дийлэхгүй. Уг нь хууль гэж байдаг биз дээ. Хүмүүсийн амьдарч байгаа газар нь зах болчихсон, ямар ч нийтийн бие засах газар байхгүй. Сонгинохайрханы тэнд нэгдсэн авто худалдааны зах барина гээд байсан. Уг нь их зөв асуудал. Машин үзэхээр ирсэн хүмүүс нөгөө зах руу явна биз. Заавал хүний амьдарч байгаа газруудад бөөгнөж, түмэн амьтныг чирэгдүүлэх шаардлагагүй шүү дээ.
В.Даваасайхан: Хашаанаас гараад явахад хүүхэд чөлөөтэй байх ямар ч боломж, баталгаагүй. Машинууд байнга холхино. Тэгээд өөрсдийн хогоо хаячихаад, шээгээд л яваад өгнө. Гудамжаа цэвэрлээд ч нэмэргүй шээс, баасандаа баригдсан. Бас хаалга таглаад машин тавьчихна. Онгойлгохоор хаалга зурчихлаа гэж уурлана. Үнэхээр бэрх байна.
Н.Нарангарав: Да хүрээ захтай ойр байдагтай холбоотойгоор гудамжаар машинууд гишгэх газаргүй зогсчихдог. Тиймээс өдөр болгох хог овоордог. Манайх гэхэд нялх хүүхэдтэй. Хүүхдээ агаарт гаргах ямар ч боломж байдаггүй. Шээс, баас янз бүрийн муухай үнэр үнэртээд энд тэндгүй сэг, зэмүүд овоорчихсон байдаг. Мөн машинууд нь гудам руу орох боломжгүй болтлоо чигжээд зогсчихно. Зарим нь энд шууд засвар хийж эхэлдэг. Дугуйгаа авч байна, тосоо сольж байна. Үүнтэй холбоотойгоор агаар маш их бохирдож байна. Зундаа тос маслын үнэр их үнэртэнэ. Дулааны 30 хэмд машины утаа, бензин тосны үнэр холилдож үнэртэхээр шууд толгой өвддөг.
Б.Алтан-Од: Манайх энд 10 гаруй жил амьдарч байна. Үнэндээ орчны бохирдол бол дээд цэгтээ хүрсэн. Да хүрээ нүүсэн цагт л энэ асуудал шийдэгдэнэ. Засварын газрууд, машин тэргүүд нь үнэндээ дийлдэхгүй байна. Хашааны буланд л гэхэд хоёр засварын газар байдаг. Хогоо цэвэрлэ гэж шаардлага тавихаар ална, хядна гэж заналхийлдэг. Биднийг усандаа явах үеэр ус цацна, элс шороо шиднэ. Орой, үдэш хүүхэд явуулахгүй дарамтална. Холбогдох албаныхан нь энэ асуудлыг шийдэж, Да хүрээг нүүлгэж, энэ гудамжийг цэвэрхэн байлгаж өг гэсэн шаардлагыг л тавимаар байна.
Н.Ганцэцэг: Гурав дахь өдрөөс хойш манай гудамж машины хөлд дарагдана. Усны машин оруулахгүй бөглөрөө үүсгэчихнэ. Тэгээд шаардлагатай үед түргэн ч, гал командын машин орох боломжгүй зогсчихно. Хөрсний бохирдол нь дээд цэгтээ хүрсэн байлгүй. Нүдэн дээр шээж, баах нь холгүй л байдаг. Хүүхдээ гадаа тоглуулж ч чадахгүй үргэлж гэрт нь хорьж байна.
Д.Цэцэгбал: Манай гудамжинд хог, шороо бужигнаад амьдрахад үнэндээ хүнд байна. Хүмүүс машин дотроо архидаж, хогоо хаяад хашаа руу шээх нь нийтлэг үзэгдэл. Да хүрээ захыг нүүлгэх хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ хавиар машинаа зарах гэсэн хүмүүсийн машинд дарагдаад амар тайван амьдарч ердөө чадахгүй байна. Өчнөөн машин ачуулж байсан. Ямар ч нэмэр алга.
Машины тоо улам нэмэгдэнэ... Хүүхдийн өвчлөл үүнийг дагаад өснө. Гэвч хамгийн эрсдэлтэй орчинд амьдарч буй хүүхдүүдэд холбогдох яам, газрууд нь анхаарал хандуулахгүй явсаар өнөөг хүрлээ. Жилээс жилд машин, нүүрсний утаанд уушгиа “идүүлж" байгаа үрсэд төр өрөөлийнх бус өөриймсөг сэтгэлээр хандаасай...
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ