“Монгол-Германы Гүүр” ТББ гадаадад төгсөгч залууст зориулан “Career expo-2017”-г долоо дахь удаа зохион байгуулна. Тэд хөдөлмөрийн үзэсгэлэнг хилийн чанадад мэргэжил эзэмшсэн залуусын оюуны чадавхи, шилжилт хөдөлгөөнийг эх орондоо татах, эх орныхоо өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд тэдний хувь нэмрийг оруулах зорилгоор гаргадаг юм.
Мөн хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн хөгжил, чиг хандлага, байгууллагуудын хүний нөөцийн эрэлтийг тодорхойлох, ажил олгогч байгууллагуудыг сурталчлах, өндөр хөгжилтэй оронд төгсөгчдийг ажил олгогчтой холбох, ажлын байранд зуучлахыг зорьдог.
Иймд ажлын байр хайж байгаа болон ажлын нөхцөлөө дээшлүүлэх залуус энэ үзэсгэлэнд оролцох боломжтой.
“Career Expo–2017” үзэсгэлэн энэ сарын 22-ны бямба гарагт Blue Sky Tower-т болно.
ХБНГУ-д төгсөгчдийн хамтран байгуулсан “Монгол-Германы Гүүр” ТББ “Монголын Хүний нөөцийн удирдлага бүтээмжийн менежментийн академи” ТББ-ын дэргэдэх “Эйч-Ар” клуб болон БНТУ-д төгсөгчдийн холбоотой хамтран энэ үзэсгэлэнг зохион байгуулах юм байна.