JCI ECO байгууллагаас санаачлан хэрэгжүүлдэг “Цэвэр ус–Эрүүл хүүхэд” төслийн 3 дахь жилийн нээлт маргааш (2017.04.19) “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль дээр болж байна. Энэхүү төсөл нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд цэвэр усны ашиг тусыг ойлгуулах, усны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, өдөр тутамдаа цэвэр ус ууж хэвших дадлыг суулгах, сургууль, цэцэрлэг болон албан байгууллагуудын цэвэр усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой юм.
Төслийн хүрээнд 2015 онд БГД-ийн Александр фон Хумбольтдын нэрэмжит герман хэлний сургалттай 38-р сургууль, БСШУЯ-ны лаборатори 45-р сургууль, СБД-ийн Тэргүүний 35-р сургуулиудад төслийг хэрэгжүүлсэн ба нийт 3 сургуулийн 2,500 хүүхдийн усны тухай мэдлэгийг нь нэмэгдүүлж, цэвэр усны тухай гарын авлагатай болгожээ. Мөн түүнчлэн төсөл хэрэжилтийн хугацаанд сурагчдын дунд гар зургийн уралдаан, АХА тэмцээнийг усны мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулав.
2016 онд уг төсөлд маань БЗД-ийн "Шавь" цогцолбор сургууль хамрагдсан ба 1,500 хүүхдийн усны тухай мэдлэгийг нь нэмэгдүүлж, өдөр тутам ус ууж хэвшүүлсэн байна.
JCI ECO байгууллагын 2017 оны төсөл хэрэгжүүлэх эхний сургуулиар Улаанбаатар хотын Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолборын бага сургууль болох 1,500 хүүхэдтэй 78 дугаар сургуулийг сонгон нийт 4 долоо хоногийн турш төрөл бүрийн үйл ажиллагааг зохион байгуулна. “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль нь 1997 онд байгуулагдсан ба энэ оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 20 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Тус сургууль нь 2015 онд “Хүүхдэд ээлтэй” сургууль, 2016 онд “Эрүүл мэндийг дэмждэг” сугуулиар тус тус шалгарч байсан. Судалгаагаар тус сургуулийн 1,500 хүүхдийн 1-8 дугаар ангийн хүүхдүүдийн 46.7% зөөврийн ус хэрэглэдэг.
Төслийн хүрээнд хийгдэх ажлууд:
- Шууд уух боломжтой цэвэр усны төхөөрөмжүүд үнэ төлбөргүй суурилуулах
- JCI Eco байгууллагын гишүүд тус сургуулийн сурагчдын дунд танилцуулах хичээл заах
- “Эрүүл амьдралын эрхэм хэрэглээ-ус” сэдвээр эссе бичих
- “Ус чандмань эрдэнэ” зургийн уралдаан
- “АХА” тэмцээн сурагчдын дунд зохион байгуулах
Төслийн хүлээгдэж буй үр дүн:
- 1,500 хүүхдийн усны тухай мэдлэгийг нь нэмэгдүүлж, өдөр тутам ус ууж хэвшинэ.
- Хүүхдүүдээр дамжуулан эцэг эх, насанд хүрэгчдэд эрүүл амьдралын үндэс нь тогтмол ус уух юм гэдгийг ойлгуулна.
- “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуульд 3 ширхэг ус цэвэршүүлэгч суурилуулж хүүхдүүдийг цэвэр усаар хангана.
- Бусад сургууль, цэцэрлэгүүдэд ус цэвэршүүлэгч аппаратыг өргөнөөр хэрэглэж эхлэнэ.
- Олон нийтийн сүлжээнээс хүмүүс төслийн тухай мэдээлэл аван цаашид үргэлжлүүлэн зохион байгуулах сэдлийг олж авна.
Цаашид:
JCI ECO салбар байгууллага нь 2017 оны хамтын ажиллагааныхаа хүрээнд уг төслийг нэгэн зэрэг хэд хэдэн сургууль дээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна.