Өчигдөр болсон шороон шуурганы дараа 16.00 цагийн орчимд нийслэлийн агаарын бохирдол эрс нэмэгдэж, Монгол газар /Баянгол дүүрэг, 20-р хороо, Цахилгаан станц орчим/ орчимд агаарын чанарын индекс 3402 буюу маш их бохирдолтой гэж гарсан билээ. Харин өнөөдөр 08:00 цагийн байдлаар энэ газрын агаар цэвэр буюу индекс нь 42-той байна.
Агаарын чанарын индекс 08.00 цагийн байдлаар хамгийн өндөр нь 100 айл орчимд 230 буюу бага зэргийн бохирдолтой байгаа бол бусад газруудад хэвийн болон цэвэр агаартай байна.
Бага зэргийн бохирдолтой буюу агаарын чанарын индекс 101-250-ын хооронд байхад зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхдүүд, өндөр настнууд гадаа биеийн хүчний хүнд ажил хийх, тоглох хугацаагаа багасгах, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байх хэрэгтэй гэж зөвлөж байна.
Эх сурвалж: agaar.mn