Жүжигчин, дуучин Фан Бинбинийг манай монголчууд “Хуанжу Гэг” киноны Зы Вэйгийн шивэгчин Жин Сүгийн дүрээр андахгүй. Тэрээр 1998 онд 17-хон настайдаа тус олон ангит кинонд тоглосноосоо хойш Хятаддаа төдийгүй гадаадын улс орнуудад алдартай нэгэн болжээ.
Хятадын Шандон мужид дунд давхаргын гэр бүлд төрсөн Фан Бинбин багаасаа бүжиг, төгөлдөр хуур, лимбэ зэргээр хичээллэж байсан ба тэрээр анхнаасаа л жүжигчин болох мөрөөдөлтэй байсан гэнэ.
Тэрээр олон тооны уран сайхны болон олон ангит кинонд дүр бүтээж, Хятадын болон Олон улсын кино наадмуудаас шагнал хүртэж байжээ. Фан Бинбиний авьяасыг зөвхөн эх оронд нь үнэлээд зогсохгүй түүнийг Холливудын нэртэй хэд хэдэн кинонд дүр бүтээснийг нь олж харж болох юм.
Түүнчлэн Фан Бинбин олон улсын гоо сайхан, загварын ертөнцөд хэдийн байр сууриа олж авсан нэгэн юм. Хятадын хамгийн их ашигтай ажилладаг жүжигчин Фан Бинбинтэй дэлхийд нэртэй Louis Vuitton, Valentino, Giorgio Armani, Versace, Christian Dior зэрэг брэндүүд хамтран ажиллах санал тавьж байснаас гадна тэрээр нэг бус удаа хамгийн дэгжин хувцасладаг одуудын жагсаалтын эхний 10т бичигдэж байсан билээ.
Сүүлд л гэхэд тэрээр Хонконг, АНУ-ын хамтран хийсэн “Skiptrace” кинонд алдарт жүжигчин Жэки Чаны хамт тоглож багагүй амжилт үзүүлээд байгаа юм.
Тэрээр тус кинонд тоглосон талаараа ийнхүү ярьсан юм.
-Та бидэнд өөрийнхөө тоглосон дүрийнхээ болон түүнд юу тохиолдсон талаар ярьж өгөхгүй юу?
-Би Бай Шу хэмээх нэгэн ухаантай, хүчтэй охины дүрд тоглосон. Эцэг эх нь амь үрэгдэхдээ түүнийг өөрсдийн сайн найз Бенни Чандаа итгэл хүлээлгэн, харж хандахыг захидаг. Тэр найзынх нь дүрд Жэки Чан тоглодог юм. Бай Шу Бенни Чаныг өөрийнх нь эцэг эхийг хөнөөсөн этгээдүүдийг олох үйл явцдаа хутгадаг. Энэхүү кинон дээр миний тоглож буй дүр усан доор ч орж, барилга дээрээс ч үсэрч, дайсандаа баригдаж, үхэлтэй нүүр тулж их олон юм үзэж туулдаг.
-Та хэрхэн энэ кинонд тоглох болсон юм бэ?
-Жэки Чан болон киноны багийнхан над дээр ирж, бид киноны зохиол болон Бай Шугийн дүрийн талаар ярилцсан. Зохиол нь надад шууд л таалагдсан. Тэрнээс гадна би Жэки Чантай олон ч удаа хамтран ажиллаж байсан, түүнтэй хамтарч ажиллах дуртайгаас гадна хийсэн кинонууд нь надад итгэл төрүүлдэг. Түүнчлэн энэ миний тоглосон анхны экшн кино. Миний сэтгэл их хөдөлж байна. Бас Жэки Чантай хамтран ажилласандаа баяртай байна.
-Киноны найруулагч Ренни Харлинтай хэрхэн ажилласан тухайгаа ярьж өгөөч. Та энэ киноноос өмнө Реннигийн уран бүтээлүүдэд дуртай байсан уу?
-Би анх удаагаа Реннитэй хамтарч ажиллаж үзэж байна. Түүнтэй хамтарч ажиллах миний хувьд маш зугаатай байсан. Тэр их зөөлөн, сайхан сэтгэлтэй бас нөхөрсөг. Тэр биднээс яг юу хүсч байгаагаа маш сайн тайлбарлаж, өөр дээрээ үзүүлдэг байсан. Хүмүүс түүний уран бүтээлүүдийг мэднэ дээ. Ренни экшн болон аймшгийн кино хийх тал дээр арвин туршлагатай. Жишээ нь Хатуу самар-2, “Driven”, “Deep Blue Sea” зэрэг кинонуудыг нь би бүгдийг нь үзсэн.
-Жэки Чантай ажилласан тухайгаа ярьж өгөөч. Та өмнө нь түүний уран бүтээлүүдэд дуртай байсан уу. Тийм бол таны хамгийн дуртай кино нь аль вэ?
-Жэки Чаны тухай олон юм ярих шаардлагагүй биз дээ, тэрээр маш олон хүний шүтээн. Түүний кинонууд кино урлагийн салбарт сонгодог болсон. Бид ч найзууд болоод удаж байна. Бид олон ч уран бүтээл дээр хамтран ажиллаж, бие биенээ сайн мэддэг болсон. Энгийн үед тэр маш хөөрхөн, алиа хошин хүн. Харин зураг авалт эхлэнгүүт маш хөдөлмөрч, бүх зүйлийг төгс хийхийг эрмэлзэгч болдог.
-Жонни Ноксвиллтэй ажиллахад ямар байсан бэ? Та өмнө нь түүний уран бүтээлүүдийг мэддэг байсан уу?
-Тэр ажил мэргэжилдээ үнэнчээс гадна зураг авалтын талбайд баяр баясгалан, инээд хөөрийг цацруулдаг нэгэн. Түүнтэй ажиллах үнэхээр зугаатай байсан. Энэ кинон дээр Жонни Ноксвилл, Жэки Чан хоёрт маш олон тулаантай, инээдтэй хэсгүүд оноогдсныг тэр хоёр маш олон удаагийн зураг авалтаар хийх шаардлага гарсан. Гэсэн хэдий ч энэ бүхэн залхмаар, ядааргаатай мэт байсан ч Жонни чанартай сайн кадр үлдээхийн тулд шаргуу ажилласан.
-Кинон дээр хийсэн аюултай үзүүлбэрүүдийн талаар ярьж өгөөч.
-Бүх дүр өөр өөрийн гэсэн үзүүлбэрүүдтэй байсан. Миний тоглосон дүр тулааны урлагийн талаар ямар ч мэдлэггүй, кунг фу гэж юу байдгийг ч мэдэхгүй учраас Жэки Чаны тоглосон дүр түүнд тулааны зарим нэг арга техникийг зааж өгдөг. Бай Шу дайсантайгаа тулалдахдаа энгийн эд зүйлсийг ашигладаг.
-Жэки Чан танд тэр тал дээр ямар нэг зөвлөгөө өгсөн үү. Жонни тэр тал дээрээ хэр байсан гэж та бодож байна?
-Тийм ээ, Жэки Чан надад кунг фугийн хөдөлгөөн тал дээр, камерын өмнө тэдгээрийг хэрхэн сайн харагдуулах дээр тусалж дэмжсэн. Надад кунг фугийн мэдлэг байхгүй ч Жонни маш сайн мэдрэмжтэй хөдөлж байсан. Хүмүүст тэр таалагдана гэдэгт итгэлтэй байна.
-Таны хувьд хамгийн их сэтгэлд хоногшсон нь ямар хэсэг байсан бэ?
-Надад хамгийн их сэтгэгдэл үлдээсэн хоёр ч хэсэг байсны нэг нь би маш өндөр барилга дээрээс үсэрдэг. Тэр үедээ надад аюулгүй санагдаж байсан, тэгээд ч бэхэлгээтэй байсан болохоор би энэ хэсэг дээр илүү сайн байж чадах байсан гэж бодож байсан ч сүүлд бодох нь ээ энэ нэлээн аюултай зураг авалт байсныг ухаарсан. Нөгөөх нь усан доор авсан зураг авалт байсан. Жэки Чан хэлэхдээ бидний жүжиглэлт аль болох бодитой, чин сэтгэлээсээ байх ёстой гэдэг. Усан доор зураг авалт хийх явцад надад жинхнээсээ амьсгалж чадахгүй болсон мэт санагдсан. Усан доорх зураг авалт долоо хоног үргэлжилж дууссаны дараа бидний зураг авсан усан бассейн хачин үнэртэй болсон мэт санагдаж эхэлсэн шүү.
-Бусад орны үзэгчдэд энэ киноны юу нь илүү таалагдах байх гэж та бодож байна ?
-Мэдээж Жэки Чаны хошин шогийн мэдрэмж, тулаантай хэсгүүд болон гол дүрүүдийн адал явдлууд. Киноны экшн хэсгүүд үзэгчдийг гайхшруулах болно.
-Та кино карьерынхаа хувьд маш өндөр амжилтанд хүрсэн. Танд аль нэг найруулагч эсвэл жүжигчинтэй хамтран ажиллах юмсан гэсэн хүсэл байдаг уу?
-Би Жулия Робертс болон Моника Белуччи нарыг үнэхээр шүтдэг. Мэдээж хамтран ажиллах хүсэлтэй олон уран бүтээлч бий.
SKIPTRACE уран сайхны кино тун удахгүй IPTV-гийн видео санд