“Chevron” компани Канад дахь газрын тос боловсруулах үйлдвэр болон шатахуун түгээх станцуудаа “Parkland Fuel” компанид 1.1 тэрбум ам.доллараар худалдахаар тохиролцсон байна. Хэлцлийн дүнд “Parkland Fuel”-ийн удирдлагууд ирэх гурван жилд жилийн 30-50 сая ам.долларын зардал хэмнэх боломжтой гэж үзжээ. Түүнчлэн Бритиш Коламбиа дахь Беррардын боомт нь экспорт, импортын шинэ боломжуудыг нээж өгнө гэж тооцоолсон байна. “Parkland Fuel” энэ удаагийн худалдан авалтыг санхүүжүүлэхээр 24 сая хувьцаа гаргаж, 660 сая ам.доллар босгосон байна.
АНУ-ын “Oracle” компани технологийн “Moat” старт ап компанийг худалдаж авахаар болсон байна. Албан мэдэгдэлд дурдсанаар “Moat” нь “Oracle Data Cloud” нэгжийн бүрэлдэхүүнд багтаж, бие даасан байдлаар үйл ажиллагаа явуулах юм. “Moat” компани онлайн зар сурталчилгаа, маркетингийн арга хэрэгслүүд хэрэглэгчдэд хэр хүрч байгааг хэмжих үйлчилгээ үзүүлдэг. Тиймээс худалдан авалтын дүнд “Oracle” дижитал зар сурталчилгааны үр дүнг хэмжих, сайжруулах чиглэлд үйл ажиллагаагаа тэлэх боломжтой болж байгаа юм.
“South32” компани “Peabody energy” компанийн нүүрсний уурхайг 200 сая ам.доллараар худалдаж авах саналаа цуцаллаа. Талууд өнгөрсөн оны 11 дүгээр сард зөвшилцөлд хүрч, албан ёсоор олон нийтэд зарлаж байсан юм. Хэдий тийм боловч Австралийн Засгийн газар худалдан авалтыг шударга өрсөлдөөнд сөргөөр нөлөөлнө гэж үзсэн учраас хэлэлцээ үргэлжлэх боломжгүй болжээ. Дашрамд дурдахад, “South32” компани анх 2015 онд “BHP Billiton” компаниас салж, тусдаа компани болж байсан аж. Энэ удаагийн хэлцэл тус компанийн хувьд бие дааснаас хойших хамгийн том хэлцэлд тооцогдож байсан юм.
Э.Эрдэнэтуяа