УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын гишүүд Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан. Өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ хуулийн төслийг хэлэлцэв.
Арилжааны банкуудаас ялгаатай нь Хөрөнгө оруулалтын банк томоохон төсөл хөтөлбөрийг л санхүүжүүлнэ. Иргэдээс хадгаламж татахгүй, хэрэглээний зээл олгохгүй. Иймд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар томоохон төслүүдэд л зээл олгох бол уул уурхайн төслүүдэд л зээл өгөх юм байна. Гэтэл бид аль болох уул уурхайгаас бага хамааралтай болох талаар удаан ярьсан. Хөрөнгө оруулалтын банк ЖДҮ-ийг дэмжин зээл олгох уу? Ер нь цаашдаа жижиг болон дунд хэмжээний үйлдвэрүүдээ ялгаж салган, төр жижиг үйлдвэрүүдийг л дэмждэг, дунд хэмжээний ААН-үүд банкуудаас зээл авах нь зөв гэсэн санал гаргалаа.
2011 оны үеийн эдийн засгийн өсөлт илт саарсан тул хөрөнгө оруулалтын банк байгуулахаар дугаарлаад байгаа зүйл байхгүй.
Мөн хөрөнгө оруулалтын банктай болсноор Хөгжлийн банк хэрхэр вэ гэдгийг асуусан ч хууль санаачлагчид энэ асуултад хариулсангүй. Хөгжлийн банк дэд бүтэц, эрчим хүч, зам тээврийн салбарын томоохон төслүүдэд л зээл олгодог.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа банк санхүүгийн салбарт олон жил ажилласан туршлагатай тул хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг ахлах санал гаргав. Түүний саналыг байнгын хорооны дарга болон бусад гишүүд дэмжлээ.
З.Нарантуяа гишүүн хөрөнгө оруулалтын банкийг гадны хөрөнгө оруулалтаар л байгуулна гэж явцуу ойлгож болохгүйг гишүүдэд тайлбарлав. Арилжааны банкууд ч хөрөнгө оруулалтын банк болж, үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн, өргөтгөх боломжийг хуулийн төсөл олгож байгааг дурдлаа. Гадны томоохон банк манай улсад хөрөнгө оруулалтын банкны чиглэлээр ажиллах бол тухайн банкны харилцагчид Монгол Улсхд хөрөнгө оруулах сонирхлыг нь өдөөдөг аж.
БАНКУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ЭСРЭГ МЭДЭЭЛЛИЙГ ЗОРИУД ТАРААЖ БАЙНА
Хууль санаачлагч Б.Жавхлан гишүүн 2011 оны үеийн эдийн засгийн өсөлт илт саарсан тул хөрөнгө оруулалтын банк байгуулахаар дугаарлаад байгаа зүйл байхгүй. Гэхдээ Монгол Улс дандаа хямрахгүй. Өсөлтийн өмнө бид бэлтгэлтэй байж, хуулийн орчноо бүрдүүлсэн байх нь чухал гэв.
Мөн УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөрөнгө оруулалтын банк байгуулахыг дэмжив. Тэрээр банкууд Засгийн газрын үнэт цаас худалдан аваад, зээл гаргахаа больсон. Мөн охин компаниуд байгуулан аль ашигтай гэсэн салбар руу хөрөнгө оруулан ажиллах боллоо. Одоогийн 14 банкнаас 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гэсэн ч хөрөнгө оруулалт өсөөгүй, зээлийн хүү буурсангүй. Банкууд өнгөрсөн хугацаанд эдийн засгийг дэмжээгүй, харин ч боомилсон. Ер нь банкуудыг нийгмийн хариуцлагыг өсгөн, уул уурхайн бус салбарт олгох зээлийн хэмжээг заах нь зөв. ЖДҮ эрхлэгчид жилийн 24 хувийн хүүтэй зээл авдаг бол уул уурхайн төслүүд үүнээс 2 дахин бага хүүтэй зээл авч байна.
Зээлийн хугацаа уртсах давуу талтай тул банк санхүүгийн зах зээлээ хаагаад сууж болохгүй.
Хөрөнгө оруулалтын банктай болсноор хүү буурч, өрсөлдөөний зөв орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна гэв. Хөрөнгийн урсгал нэмэгдэн, ханшид ч эергээр нөлөөлнө гэсэн юм.
Мөн зээлийн хугацаа уртсах давуу талтай тул бид банк санхүүгийн зах зээлээ хаагаад сууж болохгүй гэж хууль санаачлагчид дурдлаа.
Манай улсад үйл ажиллагаа явуулах хөрөнгө оруулалтын банк нь юуны өмнө төлөөлөгчийн газраа байгуулж, нэг жил ажилласны дараа банк байгуулах талаар хуулийн төсөлд тусгажээ. Одоогоор гадны 5 банкны төлөөлөгчийн газар Улаанбаатарт бий. Дээрх заалт тавхан банканд давуу эрх олгох тул хасах нь зөв гэдэг саналыг хэд хэдэн гишүүн хэллээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгой гэх мэт том компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ гадны банкаар дамжуулан хийсээр байна. Энэ нөхцөлд хөрөнгө оруулалтын банк байгуулаад ч хэрэг байна уу гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Оюутолгойн Тогтвортой байдлын гэрээ хуулиас давсан гэрээ болсныг онцлоод арилжааны банкууд хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн эсрэг, сөрөг мэдээллийг зориуд тарааж байгаа гэв.
Байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва мөнгө угаах гэмт хэрэг, терроризмыг санхүүжүүлсэн эсэхийг нарийн шалгасны үндсэн дээр хөрөнгө оруулалтын банканд зөвшөөрөл олгох нь зөв гэсэн санал хэлэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд суусан гишүүдийн олонх нь дэмжсэнээр Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд бэлтгэхээр боллоо. Хуулийн төслийг санаачлагчид Болгар, Чех, Унгар гэх мэт Зүүн Европын орнуудын хөрөнгө оруулалтын банк байгуулсан туршлагыг судалж, төслөө боловсруулжээ.