Нийтийн тээврийг иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон" чиглэлийг хоёр хуваасан байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороодын иргэдийн зорчих эрэлт хэрэгцээ, удаа дараагийн хүсэлт болон Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дахь Ханхилс орон сууцны шинэ хорооллын оршин суугчдад нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх, иргэдэд хүлээгдэлгүй, шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр-Ривер гарден хотхон” чиглэлийн замналыг Ч:28 “Сэлх-7 буудал-Ард кинотеатр” болон Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэл болгон хоёр хувааж дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ.
Ч:28 “Сэлх-7 буудал-Ардкинотеатр” чиглэлд 9 автобус 12 минутын хүлээгдлийн хугацаатай,
Ч:63 “Хан-Хиллс хотхон-Ривер гарден-Цэцэг төв-МУИС” чиглэлд 6 автобус 10 минутын хүлээгдлийн хугацаатайгаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ үйлчилнэ.
Үйлчлэх цагийн хуваарь:
Ажлын өдөрт 6:40 цаг 22:30 цаг
Амралтын өдөрт 8:00 цаг 22:00 цаг хүртэл үйлчилнэ.