Нийслэлийн хэмжээнд өдөрт 2500-3500 тн хог үүсдэг бөгөөд хотын гурван том цэгт төвлөрүүлдэг. Өөрөөр хэлбэл жилд 1.1 сая тн хог хаягдал үүсдэг.
Хогийг байгальд ээлтэйгээр дахин боловсруулах үйлдвэр, технологи хангалтгүйгээс байгаль орчин бохирдох, цаашлаад хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж эхлээд байна.
Төвлөрсөн хогийн 80 орчим хувийг дахин боловсруулах боломжтой гэсэн судалгааг эрдэмтэд хийсэн.
Тэгвэл 2020 он хүртэл нийслэл хот орчны хогны асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хогоо 100 хувь боловсруулдаг болохын тулд иргэдийн ухамсрыг сайжруулахад хэрхэн анхаарах асуудлаар салбарын мэргэжилтнүүд нэг өдөр чуулав.
Хангарьд ротари клубээс зохион байгуулсан Хог хаягдлын менежмент зөвлөгөөнд Байгаль орчин аялал жуулчлалын яам, Боловсролын яам болон эрдэмтэн судлаачид оролцсон юм.
Мөн Австралийн хог хаягдлын сургалтын хөтөлбөрийн туршлага, хөдөлгүүрийн ажилласан тос, хуванцрыг дахин боловсруулах туршлагаас аж ахуй нэгжүүд хуваалцаж байлаа.
Энэ үеэр Улаанбаатар хотын захирагчийн албаны мэргэжилтэн З.Мөнхзултай ярилцлаа.
-Нийслэл хот 2020 онд хог хаягдлаа 100 хувь боловсруулдаг болохын тулд иргэдийн ухамсрыг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?
-Хог боловсруулах асуудлыг шийдэх нь зайлшгүй нөхцөл болчихоод байна. Ингэхийн тулд бид "Эко парк" төслөө эхлүүлээд зураг төсөл, ТЭЗҮ-ээ гаргаад явж байна. Өнөөдөр хувиараа хог хаягдал боловсруулах үйлдвэрүүд ажиллаж байгаа. Гэсэн ч айл өрх, аж ахуй нэгжүүд хогоо ангилан хаядаггүйгээс түүхий эдээ авахад хүндрэл учирдаг. Тиймээс бид хогийг ангилан ялгах журмын төслөө боловсруулж байна. Нийслэлийн иргэдийн хурлаар журам батлагдаж, бүгд мөрдөж эхэлбэл хог боловсруулдаг үйлдвэрүүд түүхий эдтэй болно. Үүнийгээ дагаад төвлөрсөн хогийн цэг дээрх хогийн хэмжээ багасна.
Тэгэхээр бид ашиглалтынхаа хэмжээг уртасгаж чадна. Үүнээс улбаалаад хүүхдүүдэд хогтой харилцах, ангилах мэдлэгийг өгнө. 2010 оноос эхлүүлсэн ажил өнөөг хүрч байна. Бид хүмүүсийн хандлага дадлыг шууд өөрчлөх боломжгүй учраас шат дараатайгаар төслөө хэрэгжүүлж байна. Мэдээж хог өдөр тутамд үүсдэг ч таны эргэн тойронд хог хөглөрсөн дүр зураг тэр бүр харагдахгүй байгаа биз дээ. Энэ чинь бидний тасралтгүй тав зургаан жил шат дараатайгаар ажилласны үр дүн шүү дээ.
-Та “Эко парк” төслийн талаар дурдлаа. Дэлгэрэнгүй ойлголт өгөхгүй юу?
-Бид төвлөрсөн хогийн цэгээ түшиглээд "Эко парк" байгуулах юм. Тэнд хог боловсруулах үйлдвэрүүд төвлөрнө гэсэн үг. Ачаад очсон хогийг үйлдвэрүүд өөрсдийн хэрэгцээнд тулгуурлаж авах юм. Хогийг дахин боловсруулсан ч хаягдал гарна. Тэр нь л жинхэнэ хаягдал болон үлдэнэ гэсэн үг. Нөгөө талаас "Эко парк" дээр Нийслэлээс мөнгө гаргаж чадахгүй. Бидний ганц боломж бол үйлдвэрүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах юм. Харин аж ахуй нэгж байгууллагууд тэндээ үйлдвэрээ бариад үйл ажиллагаагаа явуулах боломжоор хангагдана.
-Нарангийн хог хаягдал ангилах үйлдвэрийн талаар та илтгэлдээ дурдаж байсан. 2015 онд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ үйлдвэр өнөөдөр ямар өгөөжөө өгч байгаа вэ?
-Өдөрт 80-120 тонн хог хаягдлыг ангилдаг. Ангилсан хог хаягдлаа боловсруулах үйлдвэрүүдэд өгдөг. Ингэснээрээ төвлөрсөн хогийн цэг дээрх хог хаягдлын хэмжээг багасгаж байгаа. Энэ нь хамгийн гол өгөөж.
-Хэчнээн төрлийн хогийг ангилах чадалтай вэ?
-Бууж байгаа хог хаягдлаа цаас, хуванцар, төмөр, хөнгөн цагаанаар нь ялгана. Үйлдвэрийг ажиллуулахын тулд тодорхой хэмжээний хүмүүсийг ажлын байраар хангаж байгаа.
-Нийслэлээс ажилгүй иргэдийг цалинжуулж хог цэвэрлүүлж байгаа талаар мөн дурдаж байсан?
-Гэр хорооллын айлуудын гуу жалганд их хэмжээний хог үүсэж хуримтлагддаг. Үүнийг цэвэрлүүлэхийн тулд тухайн хороонд амьдардаг ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж байна.
-Одоогийн байдлаар хэчнээн хүнийг хог цэвэрлэх ажилд дайчилж байгаа вэ?
-100 гаруй хорооны 400 орчим хүнийг цалинжуулж хог цэвэрлүүлж байна. Энэнд орон сууц бус зөвхөн гэр хорооллын бүсүүд багтсан.