Хүүхэд, залуус гудамжаар чихэвчний хөгжимтэй алхах нь нийтлэг үзэгдэл. Энэ нь тухайн хүндээ таатай мэдрэмж төрүүлдэг ч хулгайчдын “ажлаа” хийх таатай боломжийг бүрдүүлдэг.
Өөрөөр хэлбэл та “Миний халаасанд утас байгаа” гэдгээ тэдэнд мэдээлнэ. Бас хөгжим сонсоод ухаанаа гээсэн байгаагаа харуулна. Энэ нөхцөлд тэд утсыг чинь сэмхэн шүүрч, чихэвчээс нь салгаад бөөн олзтой гуяа алгадаад зугтчихна. Ийм замаар хүүхэд, залуус, утсаа алддаг.
Тэгвэл иргэд хаана хамгийн их эд зүйлээ алдаж байна?
- 35 хувь нь нийтийн тээврийн том оврын автобусанд,
- 31 хувь нь гудамж талбайд,
- 21 хувь нь аж ахуй нэгж байгууллагад,
- 13 хувь нь томоохон зах, худалдааны төвүүдэд хохирогч болдог аж.
Сүүлийн үед халаасны хулгай нэмэгдэх хандлагатай байгаа талаар албаныхан ярьж байна. Хамгийн гол буруутан нь тэд биш хулгай хийх таатай орчныг бүрдүүлж өгсөн бид гэнэ.
Нийслэлийн цагдаагийн газрын халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, Цагдаагийн дэслэгч Г.Доржбаттай ярилцлаа.
Г.ДОРЖБАТ: ХАЛААСНЫ ГЭМТ ХЭРГЭЭР АЛДАГДАЖ БАЙГАА ЗҮЙЛСИЙН 90 ГАРУЙ ХУВЬ НЬ ГАР УТАС БАЙДАГ
-Сүүлийн үеийн мэдээгээр халаасны хулгайн гэмт хэргийн өсөлт бууралт ямар байгаа вэ?
-2017 оны нэгдүгээр улирлын байдлаар 1266 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Энэ нь мөн оны өмнөх үетэй харьцуулахад 20 хувиар өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл халаасны хулгайн гэмт хэрэг өсөж байгаа гэсэн үг.
-Энэ төрлийн гэмт хэрэг ихэвчлэн хаана болдог вэ?
-Халаасны хулгайн гэмт хэрэг иргэд хамгийн их төвлөрсөн автобусны буудлууд, нийтийн тээврийн том оврын автобус, үйлчилгээний төвүүд, зах, гудамж талбайд ихээр болдог. Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд аливаа газраар үйлчлүүлэх, гудамжаар зорчих, нийтийн тээврээр явахдаа халаас болоод цүнхэндээ эд зүйлээ болгоомжтой авч явахыг зөвлөж байна. Хүн ихээр цугласан, нягтрал ихтэй газруудад гэмт хэрэгтнүүд үргэлж отож байдаг.
-Иргэд өөрсдөө хулгай хийх орчныг бүрдүүлдэг гэдэг?
-Ялангуяа оюутнууд чихэвч зүүгээд утсаараа дуу сонсоод гудамжаар алхдаг. Энэ нь хулгайчдыг гэмт хэрэг хийх нөхцөлийг бүрдүүлээд өгч байгаа юм. Яагаад гэвэл хулгайчид миний утас энэ халаасанд байгаа шүү гэдгээ заагаад өгчихнө. Хөгжим сонсоод явахаар орчноо мэдрэх мэдрэмж багасч, зам тээврийн осолд өртөх магадлал ихэснэ. Хөгжимд автсан хүмүүс халаасан дахь утсаа тэр бүр анхаардаггүй учраас хулгайчид чихэвчээс нь утсыг нь салгаад авах боломж бүрддэг. Иргэдийн өөрсдийн анхаарал болгоомжгүй байдлаас л хулгайн хэрэг болдог.
-Жилд утсаа алдсан иргэдийн тоог гаргаж үзсэн үү?
-Ер нь гэмт хэрэгт алдагдаж байгаа эд зүйл дээр бид тогтмол дүн шинжилгээ хийдэг. Халаасны хулгайн гэмт хэрэгт ихэвчлэн ямар эд зүйл алдагддаг, үүнийг хаашаа борлуулдаг зэргийг судалдаг. Халаасны гэмт хэргээр алдагдаж байгаа зүйлсийн 90 гаруй хувь нь гар утас байдаг.
ХАЛААСНЫ ХУЛГАЙЧДЫН ДИЙЛЭНХ НЬ 20-30 НАСНЫХАН БАЙДАГ
-Ихэвчлэн ямар иргэд өртөж байна?
-Гэмт хэрэг өртөж байгаа иргэдийн 85-90 орчим хувь нь эмэгтэйчүүд. Эмэгтэйчүүд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ, гудамж, нийтийн тээврийн автобусаар явахдаа, эмнэлэгт үзүүлэхдээ, яарч сандарсан үедээ анхаарлаа сулруулдаг. Иймээс хохирогч болох нь нийтлэг.
-Халаасны хулгайчдын дийлэнх нь хэдээс хэдэн насныхан байдаг вэ?
-Ихэвчлэн 20-30 орчим насны эрэгтэйчүүд. Дийлэнх нь гаднаасаа хулгайч гэж харагдахааргүй, гоё ганган хувцасласан байдаг.
-Гэмт хэргээс сэргийлж танай хэлтсээс хамгийн сүүлд ямар ажлыг зохион байгуулж байна?
-Аюулгүй Улаанбаатар төслийн хүрээнд иргэд аж ахуй нэгж байгууллага, Сууц өмчлөгчдийн холбооны хооронд камержуулах уралдаан явуулж байгаа. Үүний дагуу Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс халаасны хулгайн гэмт хэрэг гарч болзошгүй, иргэд олон нийт ихээр үйлчлүүлдэг төвүүдэд албан мэдэгдэл хүргүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол улсын чанарын стандартын шаардлага хангасан теле камержуулах ажлыг зааж өгсөн. Энэ ажлыг байгууллагууд дэмжиж ажиллаасай хэмээн уриалж байна.
-Хулгайлагдсан утасны хэчнээн хувь нь эргээд олддог вэ. Хулгайд эд зүйлээ алдсан тохиолдолд иргэд хаана хандах вэ?
-Илэрсэн бүх хэргийн хохирогчдын 90 орчим хувийг хохиролгүй болгодог. Өөрөөр хэлбэл эд зүйлс нь олддог гэсэн үг. Тэгэхээр иргэд халаасны хулгайн гэмт хэрэгт өртсөн тохиолдолд яаралтай тухайн гэмт хэрэгт өртсөн харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст хандаж өргөдөл гомдол мэдүүлэх шаардлагатай. Эсвэл цагдаагийн 102 дугаарын утсанд дуудлага өгч болно.
Халаасны хулгайч гэхээрээ л уранхай цоорхой, халтар мултар хувцасласан хүнийг төсөөлөх нь өрөөсгөл ойлголт болчихож.
Цагдаагийнхны ярьж буйгаар бүр брэндийн хувцас өмссөн залуучууд байдаг гэнэ шүү. Тэгэхээр хажуудахдаа найдалгүй, чихэвчний хөгжим сонсож орчноосоо тасралгүй, сонор сэрэмжтэй явах нь зөв сонголт байгаа биз!