Банкны зээлийн эргэн төлөлт доголдож, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдсэн. Зээлдэгчдийг санхүүжүүлсэн банкны төлбөрийн чадвар алдагдах, санхүүгийн зуучлалын үндсэн үйл ажиллагаа доголдох бодит эрсдэл үүсчээ. Иймд Засгийн газар өчигдрийн ээлжит хуралдаанаараа банкны салбарын бүтцийг шинэчлэн, шаардлагатай санхүүжилтийг нөхөх зорилгоор “Банкны салбарыг нөхөн сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр” хэрэгжүүлэх юм байна.
Ингэхдээ Азийн хөгжлийн банкнаас 100 сая ам.долларын зээл авахаар тохиролцжээ.
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө. Зээлийн хүү Лондонгийн банк хоорондын захын жилийн хүү дээр 0.6 хувийн шимтгэл, хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна.
Хөтөлбөрийн хүрээнд чанаргүй зээлийг шийдвэрлэх активын удирдлагын компани байгуулах, банкуудын өрийн дарамтыг шийдвэрлэх тогтолцоо нэвтрүүлэх, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль, журмыг өөрчлөх, банкны хяналт шалгалтыг сайжруулах, засаглалыг бэхжүүлэх зэрэг 12 арга хэмжээ авна.
Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь өнгөрсөн оны эцэст сүүлийн зургаан жилийн хамгийн өндөр түвшинд хүрчээ.