Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017 олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр 09.00 цагт Шангри Лад эхэлнэ. МҮХАҮТ-ын даргын нээлтийн үгээр эхлэх өнөөдрийн үзэсгэлэн, хурал уул уурхайн салбар хуралдаанаар үргэлжилнэ.
- Уул уурхайн салбар хуралдаанд QMC группийн ерөнхий захирал М.Дагва "Алтны салбарын ирээдүй, амжилт" сэдвээр,
- "Steinert Australia" компанийн гүйцэтгэх захирал Ёохан ван Зил "Мэдрэгч технологи ашиглан уул уурхайн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх нь" сэдвээр илтгэл тавина.
Уг салбар хуралдааны модератор нь APIAG MONGOLIA компанийн ерөнхий захирал Дэвид Рохана юм байна.
Дараагийн салбар хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчийг онцолно. Модератор нь "Нова терра" компанийн захирал Б.Бямбасайхан.
Хотод хийгдэх хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг танилцуулна.
Энэ хуралдаанд Эрчим хүчний яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Болдхүү, тус яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Das energy компанийн ерөнхийлөгч Кристиан Дрийс, Clean energy Asia компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон зэрэг анхаарал татахаар зочид оролцоно.
Эгийн голын усан цахилгаан станцын явц, нар салхи хослуулах эрчим хүч үйлдвэрлэх боломж, уян хатан хөнгөн материалаар нарны эрчим хүч үйлдвэрлэх шийдэл зэрэг сэдвүүдээр илтгэл сонсох боломжтой.
Гурав дахь салбар хуралдаан "Хотын хөгжил" гэсэн сэдвийн дор өрнөнө. Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газрын орлогч дарга Ж.Билэгсайхан моератороор ажиллах энэ хуралдаанд Улаанбаатар хөгжлийн корпорацийн гүйцэтгэх захирал С.Сод-Эрдэнэ "Хотын хөгжилд хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавина.
Хотод хийгдэх хөрөнгө оруулалт шаардлагатай бүтээн байгуулалтын ажил, төслүүдийг энэ үеэр танилцуулна. Topwerk Prinzing-Preifer-ийн Зүүн Европ Азийг хариуцсан захирал Александр Пробст, HESS Группийн Зүүн Европ, Азийг хариуцсан захирал Рафаел Рэш нар "Технологийн хөрөнгө оруулалт-Ирээдүйн хөрөнгө оруулалт" сэдвээр илтгэл тавих юм. мөн "Сектех" группийн ерөнхийлөгч Д.Бат-Өлзий "Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн эко парк Улаанбаатар төсөл"-ийг танилцуулна. Үүнээс гадна "Хотын хог хаягдлыг мэдрэгчээр ялгаж ангилах нь" гэх мэт сонирхолтой илтгэлүүдийг уг салбар хуралдааны үеэр сонсох боломжтой.