Мягмар гарагт болсон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар нийслэлийг “Хөрс хамгаалах өдөр”-тэй болгох шийдвэрийг гаргажээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Хөрс хамгаалах өдөр” болгон зарласан бөгөөд жил бүр тогтмол тэмдэглэж, хөрс, ус, агаар, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж, ажиллах юм.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хурлын Тэргүүлэгчдээс Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай болон бусад хууль тогтоомжийг үндэслэн энэхүү шийдвэрийг гаргасан байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл ихэссэнтэй холбоотой байгаль орчин, экологийн асуудал, тэр дундаа Хөрсний бохирдлын асуудал илүү хурцаар тавигдах болсон. Нийслэлийн нийт хөрсний дээжний 72 хувв нь сульфатын бохирдолтой байна.
Улаанбаатар хот дотор үйлчилгээ явуулж буй автомашины засвар, худалдааны үйлчилгээний төв, захуудын орчмын хөрсөнд хар тугалга, хүнцэл зэрэг металын агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгаа нь тухайн орчимд эрүүл мэндэд хор нөлөө үзүүлсээр байна. Иймээс НИТХ дахь АН-ын бүлгээс Нийслэлийн “Хөрс хамгаалах” өдөртэй болгох санаачлага гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлсэн аж.
Энэ санаачлагын хүрээнд НИТХ дахь АН-ын бүлэг “Хотын шийдэл- хөрсний бохирдол” хэлэлцүүлгийг энэ сарын 24-ний өдөр зохион байгуулна. Хэлэлцүүлэг нь хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдэд энэ асуудлаар мэдээлэл өгөх, мөн төрөөс хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлогын баримтанд тусгах санал, зөвлөмж гаргах юм.
Хэлэлцүүлэгт хөрсний бохирдлын асуудал эрхэлсэн төрийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцож өргөн хүрээний асуудал хөндөнө.