"Ардчиллын алтан хараацай"-нуудын нэг С.Зориг агсны мэндэлсний 55 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Түүний дурсгалыг хүндэтгэн төр, засгийн тэргүүнүүд, Ардчилсан намын гишүүд, С.Зориг агсны төрсөн ах С.Баяр, дүү С.Оюун болон төрөл төрөгсөд, журмын нөхөд, иргэд хөшөөнд нь цэцэг өргөлөө.
Одоогоос 19 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн.
Түүний дурсгалыг хүндэтгэж 1999 онд Б.Дэнзэнгийн эх загвараар хүрэл, бетоноор цутгасан хөшөөг Төв Шуудангийн замын эсрэг талд байршуулжээ. Баруун хойшоо харуулан барьсан түүний хөшөөг зүүн гартаа дипломат цүнх барьж, баруун гартаа янжууртайгаар дүрсэлсэн юм. Учир нь С.Зориг агсан ном уншиж, шатар тоглонгоо Оросын Стюардес тамхи татах дуртай байсан гэдэг.