Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог эсэргүүцсэн жагсаалын үеэр хоёр оюутан, цагдаагийн нэг түрүүч амь үрэгдсэн байна.
Сөрөг хүчний дэмжигчид Ерөнхийлөгч Николас Мадурогийн баримталж буй бодлого ардчиллыг үгүй хийж, улс орны эдийн засгийн нөхцөл байдлыг эмх замбараагүй болгож байна хэмээн нийслэл Каракас болон бусад хотуудын гудамжнаа гарч, эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн зохион байгуулсаар байгаа билээ.
Ерөнхийлөгч Николас Мадурогийн уриалгаар түүний дэмжигчид мөн д гудамжнаа гарч жагссан байна. Эдгээр жагсаал хөдөлгөөнд нийтдээ хэдэн зуун мянган иргэд оролцсон гэх тооцоо гарсан байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагуудаас гаргасан мэдээгээр өнгөрсөн лхагва гарагт болсон жагсаалын үеэр 400 гаруй иргэдийг баривчилсан гэнэ.
Ерөнхийлөгч Мадурогийн хэлж байгаагаар эдгээр эсэргүүцлийн жагсаалын цаана сөрөг хүчнийхний төрийн эргэлт хийж, Венесуэл дэх социализмын дэглэмийг үгүй хийх гэсэн зорилго агуулагдаж байгаа аж.
Сөрөг хүчнийхний зүгээс Ерөнхийлөгч Мадурог дарангуйлагч хэмээн тодорхойлж, түүний засгийн газар ард иргэдийг айлгахын тулд зэвсэглэсэн этгээдүүдийг ашиглаж байна хэмээн буруутгаад байгаа юм.
Энэ сард болсон жагсаал, цуглааны үеэр нийтдээ найман хүн амь үрэгдээд байгаа аж.
Сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес энэ сарын 20нд дахин жагсахыг уриалсан байна.
Тус улсын гол экспортын бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ унасантай холбоотойгоор эдийн засаг нь хүнд байдалд ороод байгаатай зэрэгцэн ийнхүү улс төрийн хямрал үргэлжилсээр байна.