АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс " АНУ Азийн холбоотон орнуудаа БНАСАУ болон бусад аюул заналхийллээс хамгаалах болно" гэж мэдэгдлээ. Тэрээр Хойд Солонгосыг Ази Номхон далайн бүсийн энх тайван, аюулгүй байдалд хамгийн их аюул заналхийлэл учруулж буй улсаар нэрлэсэн байна. Мөн тэрээр "Ерөнхийлөгч Дональд Трамп Америкийн зэвсэгт хүчний түүхэн дэх хамгийн сайн анд нөхөр байна.
Түүний өнгөрсөн долоо хоногт Сири, Афганистанд хийсэн шийдэмгий үйлдлийг дэлхий нийтээрээ харсан. Тиймээс АНУ-ын эрх чөлөө болон манай холбоотон орнуудад халдаж байгаа эсрэг талууд бидний батлан хамгаалахын нөөц бололцоог сорих гэж оролдох хэрэггүй" хэмээн онцолжээ. Майк Пенс Япон дахь 10 өдрийн айлчлалаа өндөрлөсний дараа Индонез улсын нийслэл Жакарта хотод айлчилж байна. Тэрээр тус улсын Ерөнхийлөгч Жоко Видодо болон бусад албаныхан, бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар товложээ. Индонез дахь айлчлалын хүрээнд талууд терроризм болон тэнгисийн хамтын ажиллагаа мөн бусад асуудлын хүрээнд яриа, хэлэлцээ хийх төлөвтэй байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ