“Toyota” корпораци устөрөгчөөр ажилладаг шинэ ачааны автомашины туршилтаа Лос Анжелес хотоос эхлүүлэхээр төлөвлөсөн байна. “Toyota” компани энэхүү концепт загвараа лхагва гарагт танилцуулсан бөгөөд эхний ээлжид богино зайд туршина гэж мэдэгджээ.
Устөрөгчийн түлшээр ажилладаг энэ автомашин нь ачааны автомашины нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтыг бууруулах Калифорни мужийн захирагч Жерри Брауны санаачилгыг дэмжиж буй хэрэг болж байгаа юм. Энэхүү ачааны автомашин нь 670 морины хүчтэй төдийгүй нэг удаагийн бүтэн цэнэглэлтээр 321 км зам туулах хүчин чадалтай юм байна.
Үүнээс гадна тус компани устөрөгчөөр ажилладаг "Mirai" загварын автомашинаа Шанхайн авто шоуны үеэр олон нийтэд үзүүлээд байгаа юм. 2014 оны сүүлээр танилцуулсан энэ загвар тус компанийг зах зээлийг тэргүүлэгч гэдгийг баталж, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой байгаа гэж “Toyota”-аас мэдэгджээ.
Б.Ариунболд