Ам.долларын ханш 11.09 төгрөгөөр өслөө

BloombergTV.mn

2017-04-21 08:55 GMT+8

Лхагва гарагт Төв банк ам.долларын албан ханшийг 2415.98 төгрөг дээр зарлалаа. Ингэснээр энэ долоо хоногт ам.долларын ханш 11.09 төгрөгөөр өсөөд байгаа юм.

Гуравдугаар сарын 23-аас эхлэн ам.доллар төгрөгийн эсрэг тасралтгүй суларч, төгрөг 2.2 хувиар чангараад байв. Хэдий тийм боловч даваа гарагаас эхлэн энэхүү хөдөлгөөн тасарч, ам.долларын албан ханш долоон төгрөгөөр эргэн өсөөд байна. Юанийн ханшийн доош чиглэсэн хөдөлгөөн ч мөн энэ долоо хоногт зогсож, даваа гарагаас хойш нэгжийн ханш нь 1.65 төгрөгөөр нэмэгджээ. Лхагва гарагт Төв банк юанийн албан ханшийг 350.85 дээр зарласан байна.

Монголбанк нэг долоо хоногтой 314 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 14.0 хувийн жигнэсэн дундаж хүүтэйгээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар нэг долоо хоногтой Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 1311.1 тэрбум төгрөг болж байна.

Э.Эрдэнэтуяа

GoGo Facebook Хуудас
 
 
Өдөрт хэдэн цаг КОМПЬЮТЕР тоглодог вэ?
Нийт 1056 санал өгсөн байна.

Дээшээ