“Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагаас “М2М хандивын гала” тоглолтыг энэ сарын 27-нд “Оne Event Hall”-д зохион байгуулахаар болжээ.
Хандивын тоглолтын орлогыг Төв аймгийн Сүмбэр суманд оршин суух өрх толгойлсон эмэгтэй н.Лхагвасүрэнд туслахад зарцуулна.
Тэрээр бамбайн хорт хавдартай бөгөөд Улаанбаатар хотод оёдлын цехэд ажиллаж эмчилгээний зардлаа олдог бөгөөд түүний дунд хүү нь хурдан мориноос унасны улмаас хараагүй болоод одоогоор 129 дүгээр тусгай сургуульд гэрээсээ хол ганцаараа суралцаж байна.
Тоглолтоос олсон орлогоор тэдний гэр бүлийг халуун ам бүлээрээ нэгэн дээвэр дор амьдрах боломжийг олгохоос гадна түүнийг оёдлын цехтэй болгон тогтмол орлоготой болох эх үүсвэрээр хангах юм.
Үүнээс гадна эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх буюу тэдгээр хүүхдүүдэд авьяасыг хөгжүүлэхэд энэхүү тоглолтын орлогын тодорхой хувь зарцуулагдах аж.
Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагчид, дуучин Бичүү, “Лемонс” хамтлагийн дуучин Одноо, Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид оролцох юм.
“Дэлхийн Зөн Монгол” ОУБ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хүүхдийн сайн сайхны чиглэлээр нөлөөлөл, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хандивлагч нарынхаа дэмжлэгтэйгээр Монгол улсын 16 аймаг, 6 дүүрэгт 60.000 гаруй хүүхэд болон тэдний гэр бүл, орон нутагт хийж ирсэн.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бусад улс орнуудын нөхцөл байдал хүндэрсэны улмаас тусламж, санхүүжилт харьцангуй багасаж байгаа боловч ядуурал болон хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал монгол улсад хэвээр байсаар л байна.
Иймээс бид Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдээ дотоодын эх үүсвэрээр хангах зорилго тавин “Монголчууд Монголчууддаа” аяныг эхлүүлжээ.