МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, танхимын дарга М. Оюунчимэг нар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч “Өргөтгөсөн Санжүүжилтын Хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа.
Нэйл Сакер: Татвар төлөгчидтэй хамтран ажиллах бүх боломжийг судална.
МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор УИХ-д өргөн барьлаа гээд татвар төлөгчид татвар төлөхгүй хэмжээнд хүртлээ бухимдсан шалтгаанаа илэрхийлэн, “Мэдэгдэл” гаргаж, холбогдох төрийн байгууллагад хүргүүлснээ тайлбарлалаа.
Мөн энэ мэдэгдэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын даргатай уулзаж, Засгийн газар, ОУВС-тай гэрээ байгуулсны дараа
- Арилжааны банкуудад хийх олон улсын аудитын ажлын хэсэгт бизнесийн төлөөллийг оролцуулах,
- Төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар ажиллуулах,
- Төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийж байгаа бүх процессийг шилэн болгох,
- Төрийн менежменттэй холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрснээ хэллээ.
- Төр бизнес эрхлэгчдээ сонсдоггүй, хамтран ажилладаггүй алдаатай бодлогоос үүдэн ийм хөтөлбөр гарсанд татвар төлөгчид маш их бухимдаж, жагсаал зохион байгуулах хэмжээнд хүрснийг ч хэллээ.
ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, ОУВС-ийн зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нөхцөл уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улсын хэрэгжүүлэх макро эдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг гэв.
Монголын эдийн засгийн өсөлтийг ажиглахад уналт, өсөлтийн циклтэй. Эдийн засгийн өсөлт 8 хувьтай байхад хамгийн эрүүл өсөлт байна гэж дүгнэдэг. Тэгэхээр Монголын хувьд богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд золиос зайлшгүй гарна.
ОУВС Засгийн газарт хийсэн гэрээ хэлэлцээрийнхээ дагуу хийж хэрэгжүүлэх ажлуудаа хууль эрх зүйн хүрээнд хариуцлага алдахгүй мөрдөн ажиллах боломжийг бид олгосон. Хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх бүрт МҮХАҮТ, түүний гишүүдийн тохирсон нөхцөлийг ханган ажиллахад дөхөм болно, цаашид татвар төлөгчидтэй хамтран ажиллах бүх боломжийг бид судална гэжээ.
Уулзалтад танхимын БСХГ-ын дарга Ж.Оюунчимэг, танхимын тэргүүлэгч гишүүн “Барс” группын ерөнхийлөгч Ч.Амарбаатар, БСБ сервис ХХК-ын ерөнхий захирал Б. Жаргалсайхан нар оролцсон байна.