Фото: Пхеньяны иргэд хэрхэн аж төрж байна вэ?


2017-04-21 08:20 GMT+8

Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо “Риа Новости” агентлагийн сурвалжлагч Илья Питалев саяхан ажиллажээ.

Хамгийн хаагдмал, тусгаарлагдмал гэгдэх Умард Солонгос улс нь дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарал татсан сэдвүүдийн нэг яах аргагүй мөн юм.

Хэдийгээр ийн шүүмжлэлийн бай болж байгаа ч энэ нь энгийн ард иргэдийнх нь амьдралд төдийлөн нөлөөлөөгүй бололтой. Пхеньянчууд хэрхэн амьдарч буйг харуулсан гэрэл зургуудыг толилуулъя.

Сонирхуулахад, Пхеньян хэмээх үгийг солонгос хэлнээс орчуулбал, өргөн газар, тухтай орчин, газар гэсэн утгатай аж.

Умард Солонгосын нийслэл Пхеньян хотын иргэд гудамжаар явж буй нь Хотын иргэд Пхеньян дахь нэг гудамжнаа троллейбуст явж буй нь

Пхеньянд хотноо анх 1973 онд метро бий болсон бөгөөд энэ нь Солонгосын хойгийн хувьд анхных нь аж. Хоёр шугамтай тус метроны урт 22.5 км юм. Мөн Пхеньян нь дэлхийн хамгийн хямд өртөгтэй хотод тооцогддог байна.

Пхеньяны метронд, галт тэргэнд суусан зорчигчид

Тус хотод трамвай, троллейбус нь хамгийн түгээмэл хэрэглэдэг унаа аж. Харин авто машин бол гудамж талбайд ховор үзэгдэнэ.

Пхеньяны гудамж талбайд БНАСАУ-ын агуу удирдагч агсан Ким Ир Сен, Ким Жөн Ирийн хөрөгийг хаа сайгүй таарна. Тухайлбал, метроны вагонд гэх мэт.

Умард Солонгост боловсрол эзэмшихийг зайлшгүй шаарддаг бөгөөд энэ нь ч төлбөргүй байдаг. Хүүхэд цэцэрлэгт явсны дараагаар нь дөрвөн жил бага сургуульд сурч, түүний дараа 16 нас хүртлээ дунд боловсрол эзэмшдэг. Эцэг, эхчүүд хүүхдээ энгийн болон тусгай сургуульд өгч болох бөгөөд гүнзгийрүүлсэн сургалттай болон сонгон сургалттай гэсэн хоёр сонголттой байдаг.

Пхеньян хотын нэгэн гудамжинд байгаа хүүхдүүд явж буй нь

Пхеньян хотын сургуульд хичээлд сууж байгаа хүүхдүүд

Сургалтад агуу Ким Ир Сений амьдрал, коммунист үзэл сурталтай холбоотой хичээлүүдэд ихээхэн анхаарал тавьдаг. Үүнтэй адил бусад хичээлүүд олон цаг зарцуулах нь бий.

Пхеньяны нэгэн сургуульд дуу, хөгжмийн хичээлийн үеэр

Умард Солонгост бие тамирыг хөгжүүлэхэд түлхүү анхаардаг. Солонгосын уламжлалт байлдааны урлаг болох таэквондогоос авахуулаад дэлхийд алдартай хөлбөмбөг, волейбол зэргийг хөгжүүлэхэд анхаардаг байна.

Залуучууд Пхеньян хотын теле цамхагийн ойролцоо гар хөлбөмбөг тоглож буй нь.

Хамгийн сүүлд Умард Солонгосын хөлбөмбөгийн шигшээ багийнхан 2010 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм. Тэднийг “Чхоллима” хэмээн нэрийддэг.

Пхеньянд хүүхдүүд биеийн тамирын талбайд байгаа нь

Пхеньян хотоор дамжин Тэдонган болон Потхонган гэх хоёр гол урсдаг. Мөн нийслэлээс холгүй орших хэсэгт Тэдонган гол Шар тэнгис рүү цутгадаг байна.

Пхеньян хотын нэгэн гүүрэн дээгүүр дугуйчин эр явж буй нь

Тэдонган голын эрэг дэх Чучхэ үзэлд зориулсан хөшөө болон Ким Ир Сений талбай байдаг.

Тэндоган эргийн орчим явж буй эрчүүд

Эх сурвалж:

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 1492 санал өгсөн байна.

Дээшээ