Улаанбаатар хотод урт хугацааны хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахад түвэгтэй байдаг талаар ХБНГУ-ын Шөнефелд хотын захирагч ноён Удо Хаазе манай сонинд ярилцлага өгөх үеэрээ учирласан. Тэрбээр 1991 онд уг хотын захирагчид бие даан нэр дэвшиж, ялалт байгуулснаасаа хойш өдийг хүртэл гурван ч удаа иргэдийнхээ итгэлийг хүлээж, хотоо авч яваа эрхэм. Нэг удаа сонгогдвол найман жил албаа хаших эрхийг гартаа авдаг Германы тогтолцооны үр дүнд төр захиргааны үйл ажиллагаа тогтвортой, залгамж халаа тодорхой байдаг ажээ. Баянгол дүүрэгтэй хамтын ажиллагааны харилцааг анх тогтоож, одоо болтол үргэлжлүүлж яваа тэрбээр “Монголд манай коллегиуд зөвхөн дөрвөн жил л ажиллаж байна. Тийм учраас тууштай, тогтвортой, урт удаан хугацааны төлөвлөгөөтэй ажиллахад тун бэрх.
Өнгөрсөн 19 жилийн хугацаанд миний мэдэхээр Баянгол дүүргийн нэг ч Засаг дарга дөрвөн жилээс илүү хугацаагаар ажиллаж чадаагүй.
Ёс юм шиг хэвшсэн ёрын тойрог хөгжлийг чангаасаар
Дөрвөн жилийн дараа зөвхөн даргаар тогтохгүй маш олон шинэ хүн томилогдож, өөрчлөгдсөн байдаг. Тэр нь маш хэцүү” хэмээн халагласан юм. Энэ бол манай улсын бодит дүр төрх. Сонгуулиас сонгуулийн хооронд аргацаасан, залгамж чанараа гээсэн төрийн албаны уршгаар бүх ажил удааширч, хөлд нь иргэд төдийгүй олон улсын байгууллагууд ч үрэгдэж буй ажээ.
Үнэндээ Монголд УИХ-ын 2016 оны сонгууль “дуусаагүй” л байна. Санал хураалт явагдаад 10 сар аль хэдийнэ өнгөрсөн ч Монголын дуусдаггүй улстөржилтийн балгаар Баянзүрх дүүрэг өнөөдрийг хүртэл Засаг даргагүй хэвээрээ байгаа том жишээг дурдаж болно. Асуудлаа шийдвэрлүүлэх гэсэн иргэд чирэгдэж, хөлд нь үрэгдсээр. Зарим нь ийн томилогдоогүй байхад хэдийнэ албан тушаалдаа очсон зарим удирдлага нь зөв бичгийн наад захын дүрмийн мэдлэггүйгээсээ болж, олон нийтийн сүлжээгээр доог тохуу болох. Эрүүл бус энэ үзэгдэл эцэстээ энгийн үйл явц мэт дасал болж, “Монголд угаасаа ингэж л байдаг шүү дээ” гэх хандлага үүсгэжээ.
Манай улс, хотын нүүр царай иймэрхүү л янзтай байна. Монголд элэгтэй, сэтгэлтэй, гаднын дипломатч хүний дүгнэснээр энэ бол төрийн залгамж халаа, тогтвортой байдлын бодлого дутагдаж буйн гор. Шууд хэлэхэд, УИХ-ын сонгуулийн дараагийн жил “томилгооны”, “халаа сэлгээний” тодотголтой цаг үе байдгийг хүн бүхэн мэддэг болсон.
Эрх баригч намын эрхмүүд хэний, ямар хүнийг хаана томилох вэ хэмээн тархиа гашилгасаар бараг бүтэн оныг элээнэ. Томилгоо нэг юм жигдэрсний дараах жилд өнөөх “хүүхэлдэйнүүд” нь хаана, яах гэж ирснээ ухаж ойлгож, юу хийх ёстойгоо ухамсарлах гэсээр удаах он улирна. Ингээд ямар албан тушаалд томилогдсоноо арайхийн сэхээрч, ажил хийдгийн даваан дээр нэг мэдэхэд гурав дахь жил нь талдаа орсон байна. Залгуулаад дараагийн сонгууль хаяанд ирнэ. Ёс юм шиг хэвшсэн дөрвөн жилийн энэ ёрын тойрог хөгжлийг хойш нь чангаасаар он жилийг үднэ.
Зөвхөн Улаанбаатар хотын дүр төрхийг нэг тольдоод үзье. Сүүлийн гурван удаагийн удирдлагуудтай харьцуулахад өнөөгийн хотын дарга даамлууд даанч чамлалттай харагдах. Ажлаа аваад арван сар болсон ч өнөөг хүртэл нүдэнд харагдаж, гарт тэмтрэгдэх дорвитой ажил өдрийн од шиг ховор байна. Ажлаа мэддэг дарга тун цөөхөн. Арга ч үгүй юм. Нийслэлийн харьяа газар, агентлагийн бараг бүх дарга нь өмнөх УИХ дахь МАН-ын суудалтай гишүүдийн туслахууд болсон юм чинь арга ч үгүй биз. Хотын даргыг УИХ- ын гишүүн байхад туслахаар нь ажиллаж байсан Ц.Ариунбаяр одоо нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байгаа бол дэд даргаар нь “Номин талст”-ын дуучин А.Хаянхярваа томилогдсон.
Хотын өмнө удирдлагуудын эхлүүлсэн үр дүнтэй төслүүд хэрэгжих эсэх нь бүрхэг
Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн Н.Энхболдын экс туслах бол Нийгмийн халамжийн газрын дарга Т.Оюунчимэг нь УИХ- ын гишүүн Д.Сумъяабазарын туслахаар ажиллаж байсан гээд бичвэл урт жагсаалт хөвөрнө. Олон жил сонгууль дагаж өрнөсөн, мэргэжлийн бус ийм томилгоо баг алж байхад ажил урагшлахгүй байхаас яах билээ. Бүхэл бүтэн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нь албан бичгээ хяналгүй, үг үсгийн алдаатай цаасан дээр гарын үсэг зурчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрч байгаа нь бусад шинэхэн дарга нарт муу жишиг тогтоож байна. Иймэрхүү шинэ “дарга” нарыг ажлаа ойлгож, сурах гэсээр байтал өмнөх удирдлагуудынх нь эхлүүлсэн үр дүнтэй ажлууд санаатай буюу эрх баригч нам өөрчлөгдсөн шалтгаанаар, эсвэл санамсаргүйгээр орхигдож, дунд нь иргэд хохирсоор чимээгүй өнгөрч боломгүй.
Үүний өмнөх хотын даргын баг арай л шийдэмгий, зоригтой ажиллаж байсан гэдэгтэй олон хүн маргахгүй байх. Олны хэл ам дагуулан байж эхлүүлсэн цөөнгүй ажлыг нь дурдаж болж байна. Тухайлбал, гэр хорооллыг дахин төлөвлөх томоохон төслийг эхлүүлсний дүнд 4829 айл орон сууцтай болжээ.
Хотын дүрх төрх нүдэн дээр өөрчлөгдөж, “Ухаалаг Улаанбаатар” томоохон хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүд хаа ч явсан утасгүй интернэтэд холбогдож, газраа цахимаар өмчлөх өргөдлөө өгч, төрийн 200 гаруй үйлчилгээг нэг цэгээс авдаг, хүнд суртал мэдэгдэхүйц багассан билээ. Жуулчдын тоог нэмэгдүүлж, хотын соёлыг хөгжүүлэх зорилготой “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг эхлүүлж, нийтийн тээврийн үйлчилгээнд хувьсгал хийж чадсан. Орос ах нарын барьж өгсөн хуучны угсармал орон сууцуудыг оршин суугчидтай нь хамтран шинэчилж, дулааны алдагдалгүй болгох ажлыг хойд хөршийн хөрөнгө оруулалтын тусламжаар хийхээр мөн зэхэж байв. Гэтэл энэ төслүүдийн хувь заяа цаашид бүрхэг, үргэлжлэх эсэх нь тодорхойгүй боллоо.
Хэдийгээр олон шинэчлэлийг тэд эхлүүлсэн ч мөн л өмнөх хотын удирдлагын эхлүүлсэн зарим төслийг хаясан. Тухайлбал, Туул усан цогцолбор байгуулах, тусгай замын автобустай болох, давхар зам тавих зэрэг ажил хотын удирдлагууд солигдсон шалтгаанаар намжиж, хэрэгжээгүй хаягдсан.
Үнэндээ Монголд УИХ-ын 2016 оны сонгууль “дуусаагүй” л байна
Энэ мэтчилэн сонгуулийн дараа тодорсон эрх баригч намын томилсон шинэ удирдлагууд өмнөх удирдлагуудын хийсэн ажлыг харлуулаад зогсохгүй өөрсдийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ч амжилгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусдаг нийтлэг дүр зураг зөвхөн Монголд байна. Тэгсхийгээд цаг хугацаа өнгөрөхийн хэрээр номхон дөлгөөн иргэд хувь заяатайгаа эвлэрч, хэн хэн нь урсгалаа дагах гунигтай тойрог дөрвөн жил тутамд хүссэн, хүсээгүй үргэлжилнэ. Үүнийг нь андахаа больсон гаднын хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагынхан хамтран ажиллах талаар яаран үг унагахаасаа эмээхээс аргагүй.
Төрийн залгамж чанарыг хадгалж, бодлого, шийдвэрийг тогтвортой байлгахын тулд удирдах албан тушаалтны ажиллах бүрэн эрхийг Германых шиг найман жил болгох санал дэвшүүлж байгаа юм биш. Ядаж улс орныхоо нүүр, иргэдийнхээ эрх ашгийг бодоод оногдсон дөрвөн жилдээ үр бүтээлтэй ажиллаасай билээ.
Улсын нийслэлийг удирдаж буй баг атлаа цас тоолж, мөс, хог цэвэрлэж, шилжилт хөдөлгөөн хязгаарлаж, хэрэгжилтийг нь хэмжих боломжгүй “Аз жаргалтай Улаанбаатар” хөтөлбөр санаачилж, ажлын цагийг 30 минутаар урагшлуулах нь арван сард арай л чамлалттай санагдана. Урин дулаан цаг хаяанд ирж, ус зайлуулах хоолойноос эхлээд цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламж, дэд бүтэц, зам барилга гээд олон ажил юу юугүй ундрах нь. Арай зуны бороог тоолж, өмнөхтэй нь харьцуулаад суухгүй байлгүй гэж найдъя.
Р.Оюунцэцэг