Пхеньяны цөмийн амбицтай уялдан АНУ нөхцөл байдлыг дайны ирмэгт аваачсан нь Хятадын эрх баригчдыг бодлогын асуудлаа эргэцүүлэхэд хүргэлээ. Коммунист засаглалтай хөршийнх нь цөмийн туршилт, пуужин хөөргөх ажиллагаа БНХАУ-ын аюулгүй байдалд занал хийж буйг Бээжин аажим боловч ухамсарлаж эхлэв.
Хятадын төрийн мэдээллийн хэрэгслүүд Солонгосын хойгийг “цөмийн зэвсэггүй болгох” шаардлагатайг мэдэгдэх нь ихэссээр. Энэ нь Бээжин “энх тайван, тогтвортой байдал” хэмээх хуучин баримтлалаасаа ухарч буйн илрэл. Үүний зэрэгцээ Пхеньяны цөмийн зэвсэг нь ижил төрлийн зэвсгийг Японд хөгжүүлэх санаархал Токио дахь тодорхой хүрээнд бэхжихэд тус болуузай хэмээн Хятадын стратегичид болгоомжилж байна.
Хятадын дипломатууд урьд нь умард солонгосчуудыг Вашингтонд хэлэлцээрийн ширээнд суулгахыг эрмэлзэж байсан удаатай. Токио, Сөүл нь тус тусын нутаг дэвсгэртээ Умард Солонгосын пуужин тусах аюулд түгшдэг. Харин Бээжин хөрш улсынх нь болзошгүй сүйрлээс шалтгаалан хилийн бүсэд нь учрах эрсдлийг хамгаас ноцтой аюул хэмээн үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын заналхийлэлд хариу болгон пуужингийн туршилтаа хэвээр үргэлжлүүлэх Ким Жон Уны хүсэл, Хятадын талаас өгч буй анхааруулга нь зүүн умард Азид дипломат хямрал үүсгэв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс Сөүлд айлчилсныхаа дараа мягмар гарагт Токиод буулаа. Тэрбээр Өмнөд Солонгосын засгийн газарт хоёр улсын хооронд “ган бат хэлхээ холбоо” хэвээр байгааг ойлгуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээр шинээр байгуулах санал дэвшүүлсэн юм.
Дэд ерөнхийлөгчийн айлчлал нь Америкийн цэргийнхэн Умард Солонгосын дэглэмийг авч хаяхгүйгээр цөмийн хүчин чадлыг нь устгах цохилт өгөх нь гэсэн хардлагыг Хятадын бизнесийнхэн, улстөрчдийн хүрээнд төрүүлээд байна. Ийм цохилт амжилттай боллоо ч, БНХАУ-ын даргыг дэмжигч улс төрийн хүрээнийхнийг сүйрэлд хүргэнэ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нь энэ намраас эрх баригч коммунист намын тэргүүний албыг хоёр дахь удаагаа улиран хаших ёстой.
Америкчууд “хөнгөн” цохилт өгөх нь Умард Солонгосыг “хонзонгоо авах”-д түлхэх аюултайг Хятадын үндсэрхэг Global Times сонин анхааруулжээ.
“Харин цохилт хүнд буюу АНУ, Умард Солонгосын арми дайн эхлүүлж, Пхеньяны дэглэмийг унагах гэж оролдвол Хятадын ард түмэн Засгийн газраа гар хумхин зүгээр суухыг зөвшөөрөхгүй” хэмээн уг сонинд тайлбарлажээ. “БНХАУ-ын хувьд Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй болгох нь бүхнээс дээгүүрт тавих ёстой ашиг сонирхол” хэмээн тус сонин үзлээ. Global Times нь эрх баригчдын албан ёсны бодлогыг шууд тусгадаггүй.
Гэхдээ л Хятадын бодлогын цууриа болж ирсэн тус сонин Бээжинтэй зөрчилдөгч улсуудад дохио өгсөөр өдий хүрсэн юм. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И тус сонины тайлбарыг төдийлөн ноцтойд тооцох шаардлагагүй талаар мягмар гарагт өгүүлэв. Тэрбээр “Global Times өөрийн гэсэн байр суурьтай. Мэдээж бид асуудлыг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхийн төлөө АНУ ч улс төр, дипломатын аргыг юун түрүүнд сонгож таарна. Ер нь өөр ямар ч улс энэ аргыг сонгох нь гарцаагүй” хэмээн мэдэгдлээ.
АНУ-д, эс бөгөөс Умард Солонгосын талд хэт их тал засахын аль аль нь БНХАУ-ын даргад халгаатай. АНУ Умард Солонгост халдан түрэмгийлэхийг “Хятадын цэргийнхэн хэрхэвч зөвшөөрөхгүй” хэмээн Шанхай дахь Фудань их сургуулийн зүүн умард Азийн аюулгүй байдлын шинжээч Шэнь Динли тайлбарлаж байна. Яадаг ч байлаа, “АНУ-ын цохилтын группийг Умард Солонгосоос хол байлгах нь Хятадын бодлогын тулгуур” хэмээн Азийн нэгэн улсын дипломат үзсэн юм.
Хөрш орныхоо “жолоог нь татах”-тай зэрэгцүүлэн, дэглэмийг нь торгоох төдий эдийн засгийн холбоо хадгалж үлдэхийг Бээжин дипломат бодлогынхоо зарчим болгож байв. ЗХУ задарсан 1990-ээд оны үед Умард Солонгосын сая орчим иргэн өлсгөлөнгөөр амиа алдсан. Тухайн үед Хятадын бодлого тодорхойлогчид, цэргийнхэн хоёр улсын хил залгаа хэсгээр үй олон дүрвэгч цутгахаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатайг анхааруулж байлаа.
Умард Солонгос энэ сард дахиад пуужин туршвал Хятад улс газрын тосны экспортоо багасгах, эсэхээ эргэцүүлэхэд хүрнэ хэмээн Global Times өнгөрсөн сард мэдээлсэн юм. Умард Солонгосоос нүүрс авахаа удахгүй зогсоох тухай БНХАУ бүр хоёрдугаар сард мэдэгдсэн.
Ким Жон Уны эцэг нэгт дүү Ким Жон Намыг хоёрдугаар сард Малайзид хөнөөснөөр Пхеньянд тоглоомын засгийн газар байгуулах Хятад, АНУ- ын сонголт алга боллоо. Ким Жон Ун 2013 онд өөрийн авга Жан Сун Тэкийг Хятадын тал баримтлагч хэмээн цаазалсан юм.
Люси Хорнби