Бодлогын зөвлөл дэх сүүлчийн харцагуудыг орлуулахаар шинээр хоёр гишүүний нэрийг ерөнхий сайд Шинзо Абэ дэвшүүлсний дараа, Японы төв банкинд мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого баримтлагчид ноёлох нь тодорхой боллоо.
Есөн гишүүнээс бүрддэг бодлогын зөвлөлд Mitsubishi UFJ Research & Consulting-ийн ахлах эдийн засагч Гоши Катаока, Bank of Tokyo-Mitsubishi UFJ-ийн захирал Хитоши Сүзүки нарын нэрийг Засгийн газраас дэвшүүлээд байна. Энэ хоёр хүнийг парламент дэмжих тохиолдолд, ноён Абэ Японы төв банкны бодлогын зөвлөлийг мөнгөний нийлүүлэлт ихэсгэх түрэмгий бодлого баримтлагчдаар дүүргэх зорилгоо гүйцэлдүүлж буй хэрэг болох юм. Ийм бодлого баримтлагчид нь Японы инфляцийг хоёр хувьд хүргэхэд чиглэсэн Абэномикс бодлогыг дэмжигчид.
Японы төв банкны тэргүүн Харүхико Күрода цаашид мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэж, хасах хувьтай бодлогын хүүг үргэлжлүүлэн, хөрөнгө их хэмжээгээр худалдан авах шийдвэр гаргах тохиолдолд эсэргүүцэх гишүүнгүй болж байна.
Бодлогын зөвлөл дахь суудлаа тавьж өгөгчид нь ноён Күродагийн бодлогыг байнга эсэргүүцэж ирсэн, гөжүүд гишүүн Такэхиро Сато, Такахидэ Киүчи нар. Энэ хоёр эрхэм долдугаар сард албан ёсоор огцормогц мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогоор хураах санал байнга 9-0 харьцаатай гарч байх юм.
“Эрс харцага бодлоготой хоёр гишүүн зөвлөлөөс гарч, тагтаа бодлоготой нэг, төвч байр суурьтай нэг гишүүн шинээр орж ирнэ. Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх ноён Күродагийн байр суурьтай сөргөлдөх гишүүн бараг байхгүй. Есдүгээр сард хуралдах мөнгөний бодлогын хуралдаанаар Японы төв банкны байр суурь бүр ч тагтаа талдаа хувирна” хэмээн Токио дахь JPMorgan-ийн эдийн засагч Хироши Үгай тайлбарлав.
Ноён Катаока нь мөнгөний түрэмгий бодлогыг идэвхтэй дэмжигчдийн нэг. Тэрбээр Японы төв банкны бодлогын зөвлөлийн гишүүн Ютака Харадатай хамтран үнийн өсөлтийг дэмжих бодлогыг тайлбарласан олон ном бичсэн. Ноён Катаока өнгөрсөн намар үнэ өсгөх бодлогыг дахин өрнүүлэхийг уриалж байв.
Харин ноён Сүзүкийн байр суурь тодорхойгүй. Тэрбээр Японы төв банк болоод хасах хувьтай бодлогын хүүг эрс шүүмжилж ирсэн санхүүгийн салбарынхны эрх ашгийг төлөөлөх болов уу хэмээн шинжээчид таамагладаг. Гэхдээ л ноён Сүзүки огцорч буй хоёр гишүүн шиг хатуу байр суурь баримтлагч биш хэмээн олонх нь үзэж байна.
Зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг харах аваас, ноён Күрода ирэх хавар Японы төв банкны тэргүүнээр дахин сонгогдож чадахгүй өнгөрлөө ч мөнгөний нийлүүлэлтийг дэмжих бодлого хэвээр үргэлжлэх нь гэсэн бодол төрүүлж байгаа юм. Ноён Күродад улиран сонгогдох найдвар бий ч ирэх жил нас сүүдэр 73 хүрэх тул дахиад таван жил алба үүргээ гүйцэтгэж амжихгүй байж болзошгүй.
Японы төв банк өнгөрсөн есдүгээр сард 10 жилийн хугацаат бондын өгөөжийг тэг хувиар тогтоосон шинэ бодлого хэрэгжүүлсэн. Бодлогын хүүгээ хасах 0.1 хувийн хүүтэй үргэлжлүүлж буй тус банк жилдээ 80 их наяд иен буюу 734 тэрбум ам.доллартай тэнцэх бонд гаргах бодлого баримталж байна.
Дональд Трамп Ерөнхийлөгч болсноос хойш АНУ-д бодлогын хүү өссөн нь хэдэн сарын турш иений ханшийг сулруулсны ачаар Японы төв банк инфляцийг хоёр хувьд хүргэх найдвар сэргэлээ. Мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлого дөрвөн жилийн турш хэрэгжиж байгаа ч Японы инфляц аанай тэг хувьтай байгаа юм. Үүнээс үүдэн Японы төв банкны бодлогын зөвлөлийн дараагийн шинэ үе түрэмгий байр сууринаас татгалзах нь чухал гэсэн санаа ч шинжээчдийн дунд цухалздаг боллоо.
Робин Хардинг