08:30-14:00 АШУҮИС-ийн 139 тоотод
АШУҮИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим, Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв нь АНУ-ын Рочестрийн Их Сургуулийн Анагаах Ухааны төвтэй хамтарч “Гэр бүлийн хүчирхийлэл ба төрсний дараах сэтгэл гутрал” сэдэвт олон улсын сургалт болно.
09:00-16:00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төв
“Амь тэнссэн үеийн түргэвчилсэн үнэлгээ, лавшруулсан тусламж”-ийн сургалт 4 дүгээр сарын 21-ны өдөр дээр зохион байгуулагдах гэж байна.
09:00 цагт
Нутгийн удирдлагын ордоны урд Батмөнх даян хааны талбайд
Өмнөговь аймагт шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх, аймгийн үндсэн үзүүлэлтийг нарийвчлан харуулсан суурь судалгааг хийлгэж аймаг орон нутгийг хөгжүүлэх бодлого хөтөлбөртөө тусгаж ажиллах зорилгоор Шинжлэх ухаан технологийн их сургуультай манай аймаг ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ байгуулсан.
Нээлттэй өдөрлөгийн үеэр ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудад бэлтгэж байгаа мэргэжил, манай аймагт салбар сургуулийг байгуулах боломжийн талаарх судалгаа, цаашид хамтран ажиллах чиглэл төлөвлөгөөг сурталчилж танилцуулна.
RAMADA зочид буудлын 4 давхарт
Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас Нийслэлийн хэмжээнд хөгжил, оролцооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудтай 2017 онд хүүхдийн хөгжил оролцооны чиглэлээр хамтран ажиллах, хүүхдийн оролцооны байгууллагуудын нэгдсэн сүлжээг бий болгох зорилгоор нэгдсэн уулзалт зохион байгуулах гэж байна.
10:00 цагт
Шадар сайд У.Хүрэлсүх БНЭУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзана.
11:00 цагт
Шадар сайд У.Хүрэлсүх Турк улсын элчин сайдыг хүлээн авч уулзана.
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурал Эрдэм шинжилгээний хуралд:
-Дэлхийн эдийн засгийн өнөөгийн тогтворгүй байдал ба Монгол орон
-Боловсролд тулгарч буй сорилт
-Зээлийн хүүг бууруулах үндэсний стратеги
-Үйлдвэрлэлийн ногоон бүтээмжийг нэмэгдүүлэх боломж
-Санхүүгийн тайлангийн мэдээллийн чанар, түүнийг хэмжих нь
-Татварын өршөөлийн хуулиудын хэрэгжилт, үр дүн /МУ-ын жишээн дээр/ зэрэг олон сэдвүүдээр судлаач, эдийн засагчид илтгэл тавина.
11:00 цагт Монгол ньюс төвд
Автомашин импортлогч иргэд, аж ахуйн нэгжүүд хамтран автомашины онцгой албан татварын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11:30 цагт“Үндэсний мэдээллийн төв”-д
“Энхрий үрс халуун сэтгэл” ТББ-аас “Энхрий үрсээ халуун сэтгэлээр өлгийдөцгөөе” хүмүүнлэгийн аянд Монголын сор болсон уран бүтээлчид буюу Ардын жүжигчин, гавьяатууд нэгдэж, хамтарсан тоглолт зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд
Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг албан ёсоор байгуулагдаж байгаа болон Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ тус нийгэмлэгийн тэргүүн Х.Батсуурь нар 1072 хувьцааны өнөөгийн бодит байдал компанийн үйл ажиллагаа болон удирдлагуудын талаар ноцтой мэдээлэл хийнэ.
14:00 цагт "Мишээл экспо"-д
"Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг нээлтээ хийнэ. Уламжлал ёсоор найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн үзэсгэлэн яармагт БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын үнэлгээний төв, төрийн болон төрийн бус өмчийн бүх их, дээд сургуулиуд, коллеж, МСҮТ оролцохоос гадна "Боловсролын зээлийн сан", арилжааны банкууд оролцохоороо онцлогтой. ЕБС-ийн төгсөх ангийнханд мэргэжил сонголтын чиг баримжаа олгохоос гадна, "Боловсролын зээлийн сан"-д хэрхэн хандах вэ, хэрхэн зээл авах, ЭЕШ-д хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө.
14:00-15:00 цагт Интермед эмнэлэг
Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв “Интермед” эмнэлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг хамтран “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдлийн удирдлагыг сайжруулах, олон улсын JCI магадлан итгэмжлэлийн үүрэг” сэдэвт семинар болно.