Бритиш Сургуулийн багш нартай Бямба гарагийг хамт өнгөрөөцгөөе!

Бизнес мэдээ

2017-04-21 09:07 GMT+8

Танай гэр бүлийг 4-р сарын 22-ны Бямба гарагт 12-17 цагийн хооронд Шангри-Ла Моллд болох “FAMILY DAY” өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бритиш сургуулийн чадварлаг гадаад багш нар 3-15 насны хүүхэд багачууддаа зориулан өдрийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрөөх олон сайхан үйл ажиллагаа бэлдсэн байна.

Хамгийн бяцхан хүүхдүүддээ зориулж интерактив буюу гар бие оролцуулан гүйцэтгэх, тэдний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөр бэлдсэн бол ах эгч нарт нь оюун ухааныг нь сорьж, мэдлэг нэмэгдүүлэх хөгжөөнт арга хэмжээ бэлджээ. Арай том хүүхдүүддээ цахилгааны схемын тухай ойлголтыг маш амархан аргаар өөрсдөө бүтээх даалгавар бэлтгэсэн байна. Түүнчлэн  3D puzzle, Cube Puzzle, математик тоглоом болон үг бүтээх уралдаан байгаа юм.

Дээрх үйл ажиллагаанаас гадна хүүхдүүд нүүрэндээ гоёмсог зураг зуруулж, охид хумсаа чимэглэж, ирсэн зочид калиграф бичвэрийг дурсгал болон авч үлдэх боломжтой.

Арга хэмжээнд оролцсон бүх хүүхдүүдэд сугалааны тасалбар олгогдох ба тохиролд нь:

  • Бритиш Сургуулийн Зуны сургалтын эрхийн бичиг
  • Faro International Education сургалтын төвйн эрхийн бичиг
  • Big Bowling төвд тоглох эрхийн бичиг
  • Англи номнууд болон
  • Шангри-Ла Моллын дэлгүүрийн эрхийн бичиг/хөнгөлөлтийн ваучер багтжээ.

Түүнчлэн тус арга хэмжээнд ирсэнээр Бритиш Сургуулийн Сургуулийн өмнөх боловсрол (цэцэрлэг болон бэлтгэл бүлэг), Бага, Дунд болон Ахлах ангийн сургалтын хөтөлбөр, элсэлтийн мэдээлэл ба Зуны Сургалтын мэдээлэл авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70047788 утсаар болон Бритиш Сургуулийн фейсбүүк хуудсаас авна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3786 санал өгсөн байна.

Дээшээ