н.Лхагвасүрэн Төв аймгийн Сүмбэр суманд амьдардаг. Өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр бамбайн хорт хавдартай. Улаанбаатарт оёдлын цехэд ажиллаж, эмчилгээний зардлаа олдог байна. Түүний дунд хүү хурдан мориноос унаж, хараагүй болжээ. 129 дүгээр тусгай сургуульд гэрээсээ хол, ганцаараа суралцдаг байна.
Иймд энэ гэр бүлд туслан, ээж хүү хамт амьдрах боломжийг олгохоор Дэлхийн Зөн Монгол ажиллаж байна. Тэд хандивын аян зохион байгуулж, тоглолтоос олсон орлогоор н.Лхагвасүрэнг оёдлын цехтэй болгон, тогтмол орлоготой болгохыг зорьжээ.
Мөн эмзэг бүлгийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлж, хүмүүжүүлэх, тэдний авьяасыг хөгжүүлэхэд тоглолтын орлогын тодорхой хувийг зарцуулах аж.
Тоглолтод Төв аймгийн 60 гаруй авьяаслаг сурагч, СТА Бичүү, Лемонсын Одноо, Эгшиглэн зэрэг залуу уран бүтээлчид оролцоно. Тоглолт энэ сарын 27-нд ONE EVENT hall-д болох юм.
Дэлхийн Зөн Монгол ОУБ сүүлийн 20 гаруй жил хүүхдийн сайн сайхны чиглэлээр нөлөөлөл, хөгжлийн төсөл хөтөлбөрүүдийг дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хандивлагч нарын дэмжлэгтэй хэрэгжүүлдэг.
16 аймаг, 6 дүүрэгт 60.000 гаруй хүүхэд, тэдний гэр бүл, орон нутагт хийжээ. Гэсэн ч сүүлийн жилүүдэд бусад улс орны нөхцөл байдал хүндэрсны улмаас тусламж, санхүүжилт харьцангуй багассан.
Гэвч ядуурал, хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн асуудал Монголд байсаар байгаа тул бид төслүүдээ дотоодын эх үүсвэрээр хэрэгжүүлэх зорилгоор “Монголчууд Монголчууддаа” аяныг эхлүүллээ.
Аяны эхний алхам болгон Дэлхийн Зөн Монгол ОУБ-аас “М2М хандивын гала” тоглолтыг зохион байгуулах юм.