Хурд сааруулагч тав, 43 ширхэг тэмдэглэгээ хийжээ

Б.Эрмүүн GoGo.mn

2017-04-21 11:50 GMT+8

Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь гурван үе шаттай бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 01-нээс тавдугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Энэ хүрээнд сургуульд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын жишиг танхим байгуулж, хоёр гэрлэн дохио, 62 метрийн урттай таван хурд сааруулагч, 43 ширхэг тэмдэг тэмдэглэгээ, 600 орчим метр хайс байрлуулан тохижуулж, багш, сурагч, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлын сургалтыг явуулж байгаа аж.

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 26 санал өгсөн байна.

Дээшээ