Манай орны хувьд ч сүүлийн жилүүдэд байгаль, цаг агаарын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж өссөөр байна.
Тиймээс Онцгой байдлын ерөнхий газраас эрэн хайх, аврах үйл ажиллагаанд нохойг ашиглах, сургаж дадлагажуулах, нохойн сургагч, хөтлөгчийг бэлтгэх ажлыг эхлүүлжээ.
Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолд ОБЕГ-ын харьяа Нохойн алба байгуулах заалт орсон бөгөөд 2017 оны улсын төсөвт зардал нь тусгагдсан.
Тэд 2018 онд дунд түвшний олон улсын аврах багтай болохоор ажиллаж байгаа юм.
Эрэлч нохойн албатай болсноор Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх албаны бэлтгэл, бэлэн байдлыг хангах, аврагч нарын аюулгүй байдлыг хангах, эрэн хайх ажиллагааг шуурхай явуулах, эрлийн ажиллагаанд ашигладаг өндөр өртөг бүхий тоног төхөөрөмжийн зардлыг хэмнэх, цаг хугацаа хожих зэрэг давуу талтай аж.