Украин-Унгарын хил дээрх шалган нэвтрүүлэх “Лужанка” пост дээр Украины Хилийн цэргийн алба, Аюулгүйн алба болон Татварын албаны байцаагчид нэгэн микро автобусыг саатуулсан байна.
Беларусь улсын дугаартай, Мерседес маркийн микро автобус нь онцгой албан татварын тэмдэгтэй, дипломат шуудан гэх наалттай олон тооны хайрцагтай тамхинуудыг ачсан байжээ.
Машиныг унаж явсан этгээд нь Монгол улсын иргэн байсан бөгөөд тэрээр ийнхүү хууль бусаар их хэмжээний тамхи хил нэвтрүүлэхээр завдсан хэрэгт буруутгагдаж байна.
Албаны хүмүүст тэрээр өөрийгөө Австри дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн танилцуулжээ.
Энэ талаар гарсан албан ёсны мэдэгдэлд, “Хилийн шалган нэвтрүүлэх постон дээр ажиллаж байсан байцаагчид тус машины жолооч сандарсан байдалтай байсныг анзаарсан. Ингээд жолоочид машин доторхийг шалгах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд жолооч машинаас бууж, машины хаалгыг онгойлгохоос татгалзсан” хэмээн бичсэн байна.
Машинд хэдий хэр хэмжээний тамхи байсан нь одоогоор тодорхойгүй байна.
Өнгөрсөн жил хугацаа нь дууссан дипломат паспорттой Монголын иргэн Украины хилээр 9 мянган гривений үнэ бүхий тамхи хууль бусаар оруулахыг завдсан хэрэг гарч байсан билээ. Түүнийгээ мөн л дипломат шуудан гэсэн наалт бүхий хайрцганд хийсэн талаар мэдээлж байсныг уншигчид санаж буй биз ээ.