Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо ээлжит V чуулганаа өчигдөр Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд зохион байгууллаа.
НАМЭХ нь 10000 гаруй гишүүнтэй. Үүнээс 108 нь энэ удаагийн чуулганд төлөөлөгчөөр оролцсон байна.
Чуулганаар хоёр сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн ажиллах талаараа төлөөлөгчид санал солилцов.
Чуулганы эхэнд нийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг оролцогчдод хандан Ерөнхийлөгчийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо чухал болохыг онцолсон байна.
Одоогийн УИХ-д 13 эмэгтэй гишүүн сонгогчдоо төлөөлөн ажиллаж байгаагийн 12 нь МАН, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь есөн эмэгтэй гишүүний зургаа нь МАН, нийт есөн дүүргийн төлөөлөгчөөс 55 нь мөн МАН-аас сонгогдсон эмэгтэй төлөөлөгчид.
Энэ мэтчилэн эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулахад чухал хувь нэмэр оруулсан гэдгийг үг хэлэх үеэрээ онцолсон.
Тав дахь удаагийн чуулганы үеэр УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Нарийн бичгийн дарга, Нийслэлийн НАМЭХ-ны дарга Б.Саранчимэгийг Нийслэлийн “Хангарди” одонгоор шагнажээ.
Мөн НАМЭХ-ны гурав дахь тэргүүн Д.Баярсайхан хүндэт тэргүүн болсон байна.