Интерномын бүх ном 80 хувь хүртэл хямдарна


2017-04-21 10:20 GMT+8

"Интерном" номын дэлгүүр дөрөвдүгээр сарын 21-23-ны хооронд бүх номоо 10-80 хувь хямдруулахаар болжээ.

Дэлхийн номын өдрийг тохиолдуулан гурван өдрийн турш “Интерном” дэлгүүрийн нийслэл дэх бүх салбарт хямдралтай худалдаа явагдах юм.

Харин орон нутгийн салбар дэлгүүрүүдэд Монсудар хэвлэлээс эрхлэн гаргасан номууд 20 хувийн хямдралтай худалдаалагдана.

Сонирхуулахад, Нэгдсэн үндэсний байгууллагын Соёл, урлагийн хорооноос жил бүрийн дөрөвдүгээр сарын 23-ныг “Дэлхийн номын өдөр” болгохоор 1995 онд албан ёсоор зарлажээ.

д/д Салбарын нэр Байршил Ажиллах цаг
1

Интерном - Төв салбар

 

СБД, 8-р хороо, Амарын гудамж 2, Интерном ХХК байр (Мэдээлэл технологийн үндэсний паркийн урд) Даваа-Бямба: 10:00 - 20:00
Ням: 10:00 - 19:00
2 Интерном - Peace tower СБД, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, (УБИД-ийн өөдөөс харсан 17-н давхар шилэн барилга) УБ, 4 давхарт Даваа-Ням: 11:00 - 20:00
3 Интерном - Somang Plaza БЗД, 13-р хороолол, Соманг плаза, 1 давхарт Даваа-Ням: 10:00 - 20:00
4 Имарт салбар Монгол улс, Улаанбаатар-13381, Баянзүрх дүүрэг, Токиогийн гудамж, Имарт Чингис салбарын 2 давхарт Даваа-Ням: 10:00 - 22:00
5 Интерном - Шангри-Ла Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Олимпийн гудамж 3 давхар 306 тоот Даваа-Ням: 10:00 - 21:00

 

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3422 санал өгсөн байна.

Дээшээ