Монгол банкны газрын дарга нар сар бүрийн эцэст хэвлэлийн бага хурал хийн, өмнөх сарын дүн мэдээг танилцуулдаг.
Өнөөдөр болсон хэвлэлийн хурлын эхэнд Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт болон бүтцэд ямар өөрчлөлт гарсныг танилцууллаа.
2017 он гарсаар ам.долларын үнэ алгуур доошлон, төгрөгийн ханш чангарч эхэлсэн. Иймд иргэд, ААН-үүд долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлж эхэлсэн юм. Энэ үйл явц өнгөрсөн сард ч үргэлжилжээ.
Гэтэл нөгөө талд төгрөгөөр биш, ам.доллараар зээл авах хүсэлтийг арилжааны банкуудад гаргах нь өсчээ. Хэдийгээр дунд хугацаанд ам.долларын ханш тогтвортой байгаа ч урт хугацаанд хэрхэх нь тодорхойгүй. Иймд Төвбанкны захирлууд ам.доллараар зээл авах эрсдэл байсаар байгааг онцлов. Ялангуяа төгрөгөөр орлогоо бүрдүүлдэг ААН-үүд хүү бага хэмээн ам.доллараар зээл авч, дараа нь ханшийн зөрүүний улмаас алдагдалд орсон тохиолдол их байдаг.

2013 оноос хойших ханшийн хөдөлгөөнийг харвал урт хугацаанд ам.долларын үнэ үргэлж өсчээ. Гэхдээ дөрвөн удаа түр хугацаагаар буурчээ.
- Хөгжлийн банк 2013 онд 30 тэрбум иенийн Самурай бонд гаргахад,
- Хөгжлийн банк 2014 онд синдикат зээл авахад,
- Засгийн газар нэг тэрбум иенийн Дим сан бонд болон ХХБ 2015 онд 500 сая ам.долларын зээл авахад,
- Засгийн газар 750 сая ам.долларын бондын зээл авахад тус тус ханш буурсан байх юм.
Ханшийн өсөлт урт хугацааны валютын зээл авсан иргэд, ААН-үүд илүү их эрсдэлтэй нүүр тулж болзошгүй юм.
БАНК, САНХҮҮГИЙН САЛБАРТ ГУРАВДУГААР САРД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТҮҮД
- Мөнгөний нийлүүлэлт буурсан.
- Төгрөгийн хадгаламжийн хэмжээ өсч, валютын хадгаламж, харилцахын хэмжээ буурав.
- Гадаад улсад амьдардаг монгол иргэдээс шилжүүлдэг мөнгөн гуйвуулга оны эхний хоёр сард өссөн ч өнгөрсөн сард буурчээ.
- Валют гадагшлах байдал нэмэгдсэн.
- Эдийн засгийн идэвхжил саарсан хэвээр байна.
- Банкуудын актив өссөн.
- Нийт зээлийн хэмжээ 3.4 хувиар өссөн ч хэрэглээний зээл давамгайллаа. Барилга, уул уурхайн салбарын зээл өссөнгүй.
- 64 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зарцуулж, 1028 иргэн зээлд хамрагдав. 44 тэрбум төгтрөгийн зээл нь 8 хувийн хүүтэй зээл байна.
- Төгрөгийн зээлийн дундаж хүү 20, валютын зээлийн хүү 12 хувь байна.
- Инфляц 4.7 хувьд хүрч өссөн нь улирлын шинж чанартай. Үүнд хүнсний болон дотоодын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт голлон нөлөөллөө.
- Гадаад худалдааны тэнцэл 534 сая ам.долларын ашигтай гарсан ч өмнөх сараас буурав.
- Экспорт, импортын аль аль нь өсөв. Тэр дундаа уул уурхайн олборлолт идэвхжсэнээр шатахууны импорт үлэмж өслөө.
Хэвлэлийн хурлын видео бичлэгийг эндээс үзнэ үү.