Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр гарсан гэх их хэмжээний тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт Монгол Улсын дипломат ажилтан холбоогүй талаар Консулын газрын захирал Я.Ариунболд хэллээ.
Өчигдөр Оросын сайтуудаар гарсан мэдээллийн дагуу хилийн боомт руу утсаар холбогдож, Украйныг хавсран суугаа Варшав дахь ЭСЯ–аар дамжуулан энэ асуудлыг тодруулахаар хандсан байна. Тэндээс авсан мэдээллээр энэхүү хэргийг ГХЯ, эсхүл Дипломат төлөөлөгчийн газрын дипломат ажилтан үйлдсэн гэх үндэслэлгүй гэлээ.
Одоогоор Москва, Варшав, Вена дахь ЭСЯ, Киев, Минск дэх Дипломат төлөөлөгчийн газрууд ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа аж.
Хил хамгаалах ерөнхий газраас лавлахад О.Лхагварэнцэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортаар Турк руу яваад ирээгүй байна.
Очирбатын Лхагварэнцэн Д...дугаарын дипломат паспорттай дипломат ажилтан үйлдсэн гэх мэдээлэл авсан. Шалгаж үзэхэд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн дарга Т3-14-3 зэрэглэлд хамаарах төрийн албан хаагч статусаар 2014 оны нэгдүгээр сарын 30-нд дипломат паспорт мэдүүлж авсан байна. Одоогоор энэ албан тушаалд өөр хүн томилогдон ажиллаж байгаа бөгөөд О.Лхагварэнцэн нь дипломат паспорт эзэмших эрхгүй болсон байна.
Хил хамгаалах ерөнхий газраас лавлаж үзэхэд О.Лхагварэнцэн 2017 оны дөрөвдүгээр сарын 18-нд энгийн паспортаар Турк руу яваад ирээгүй байна.
"Мөн Беларусийн дугаартай Бенз маркийн автомашин байсан гэж интернэт мэдээнд нийтэлсэн байсан. Минск дэх Консулын төлөөлөгчийн газарт СС6401-7 дугаартай хар хөх өнгийн суудлын BMW маркийн машинтай. Иймд интернэтийн мэдээ ташаа бөгөөд удахгүй тодрох байх" гэлээ.
Гадаад харилцааны яам болон ДТГ-ын хооронд дипломат ачаа илгээхдээ хэрэглэдэг тэмдэг өөрчлөгдсөн нууцлалын дугаартай, QR кодтой, өндөр зэрэглэлийн тэмдэглэл хэрэглэдэг бөгөөд хуучин тэмдгийг хурааж авсан гэв.
Албан тушаал өөрчлөгдсөнтэй холбогдуулан дипломат, албан паспорт эзэмших эрхгүй болсон иргэдийн эзэмшиж буй паспортын жагсаалтыг гаргаж ирүүлэх асуудлыг Засгийн газрын 2013 оны 320-р тогтоолоор баталсан журмын дагуу УИХ-ын Тамгын газар, ЕТГ, ЗГХЭГ, бүх яам агентлаг, аймагт мэдэгдэж, хүчингүй болгох арга хэмжээг авсан. Цаашид дилпомат, албан паспорт эзэмшигчдэд тавих шаардлага, хяналтыг нэмэгдүүлэх, журамд зарим нэмэлт оруулахаар ажиллаж байна.
ГХЯ, ЭСЯ-нд дипломат паспортаа гадаадад яваагүй үедээ Элчин сайд, эсхүл Төрийн захиргааны удирдах газартаа хадгалуулдаг журамтай.