Б.Баярдаваа: Банкуудыг шууд буруутгаж болохгүй

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2017-04-21 13:05 GMT+8

Монголбанкны удирдлагууд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Санхүүжилтгүйн улмаас найман хувийн зээл олголт ихээхэн саарсан. Өнгөрсөн сард 1028 иргэнд шинээр ипотекийн зээл олгон, 64.5 тэрбум  төгрөг зарцуулжээ. Үүний 44 тэрбум төгрөгийг өмнө нь ипотекийн зээл авсан иргэдийн эргэн төлөлтөөр санхүүжүүлсэн байна.

Үлдсэн 20 тэрбум төгрөгийг банкууд өөрийн эх үүсвэрээр олгожээ. Ингэхдээ тухайн банк зээл олгосон барилгын компанийнхаа байранд орох иргэдэд л ипотекийн зээл өгөх нь түгээмэл. Иймд иргэд өөрийн сонгосон байрандаа орж чадалгүй, банкны санал болгосон байранд орж байна. Үүнийг Монголбанк зохицуулах боломжтой эсэх талаар лавлахад Мөнгөний бодлогын газрын дарга Б.Баярдаваа “Банкийг шууд буруутгаж болохгүй. Банк эрсдэлээ тооцоолон зээл олгодог” гэсэн юм.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар банкуудын ипотекийн зээлийн үлдэгдэл 4 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь манай улсын ДНБ-ий 1/4-тэй тэнцэнэ.    

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 416 санал өгсөн байна.

Дээшээ