Жулия Робертс “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр тодорч, рекорд тогтоолоо

С.Заяа GoGo.mn

2017-04-21 14:40 GMT+8

People сэтгүүл тав дахь удаагаа 49 настай жүжигчин Жулия Робертсийг  “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр тодруулжээ.

Тэрээр энэхүү алдрыг 1991, 2000, 2005 болон 2010 онуудад хүртэж байсан юм.

“Эрин Брокович” киногоороо Оскарын шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртсэн Жулия “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй” алдрыг дахин хүртсэндээ баяртай байна гэдгээ тус сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрээр тус сэтгүүлээс “Дэлхийн хамгийн сайхан эрэгтэй” алдрыг хоёр удаа хүртсэн найз Жорж Клүүнид гайхуулах зүйлтэй боллоо хэмээн хошигножээ.

1991 онд анх “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-ээр тодорч, People сэтгүүлийн нүүрэн дээр гарч байхдаа тэрээр дөнгөж 23 настай байсан ба түүний  тоглосон “Хөөрхөн хүүхэн” кино дэлгэцнээ гараад удаагүй байсан аж.

“ “Хөөрхөн хүүхэн” гараад чиний амьдрал эрс өөрчлөгдсөн байх тийм үү гэж хүмүүс ярьдаг.

Гэхдээ үнэн хэрэгтээ “Хөөрхөн хүүхэн” гарч эхэлж байхад би нэг жижигхэн хотод кино зураг авалттай байсан юм.

Тэндэхийн кинотеатрт дөнгөж л “Оддын дайн” киног үзүүлж эхэлж байлаа. Тэгээд би  “Хөөрхөн хүүхэн” кино энэ долоо хоногт нээлтээ хийгээд тэдэн долларын ашиг оллоо гэсэн мэдээнүүдийг сониноос уншаад дотроо энэ нь хэр их мөнгө гэсэн үг вэ? Их гэсэн үг үү? Энэ сайн мэдээ юу? гэж өөрөөсөө асууж байлаа.

Би тэр талаар ямар ч ойлголтгүй байсан  юм” хэмээн ярьсан байна.

Түүнчлэн хүүхэд байхдаа үеийнхнээсээ том ам, урт хөлтэй байсан нь түүнд хэцүү санагддаг байсан талаараа ярьжээ.

Тэрээр кино зураглаач Дэнни Модертой гэр бүл болоод 14 жил болж байгаа ба 12 настай ихэр Хэйзэл, Финнэүс болон 9 настай Хэнри нарын гурван хүүхэдтэй билээ.

www.people.com

GoGo Facebook Хуудас
 
 
Хүүхдийг зодож хүмүүжүүлснээр хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?
Нийт 146 санал өгсөн байна.

Дээшээ