Оюутолгой энэ онд 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ

Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2017-04-21 15:25 GMT+8

Энэ оны эхний гурван сарын макро эдийн засгийн нөхцөл байдлыг Монголбанкнаас танилцуулав.

Хурлын үеэр 2017 он гарсаар эдийн засагт хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг онцолсон юм. Эдгээр нь

  • Оюутолгой компани энэ онд 800 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. 
  • Экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ урд хөршид ихээхэн өссөн.
  • Нэгдүгээр сард Засгийн газар Хөгжлийн банкны бондыг төлөх зорилгоор олон улсын санхүүгийн зах зээлээс 600 сая ам.долларын, “Хуралдай” бондыг босгосон. Энэ үеэр    
  • гадны хөрөнгө оруулагчид зарласан хэмжээ болох 600 сая ам.доллараас 30 дахин их захиалга өгсөн юм. Энэ нь гадны хөрөнгө оруулагчид манай эдийн засгийг эергээр харж байгаагийн илрэл.
  • Ажилгүйдлийн түвшин сүүлийн хоёр жилтэй харьцуулахад буурсан.
  • Зээлжих зэрэглэл тогтоогч байгууллагуудын манай улсад өгсөн үнэлгээ тогтвортой байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Та оюуны өмчийг хамгаалах нь хөгжил, хөрөнгө оруулалтыг дэмжинэ гэж боддог уу?
Нийт 583 санал өгсөн байна.

Дээшээ