Дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн.
БНХАУ-ын иргэн н.Өргөнталд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 11.00 цагт эхэлсэн ч хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн биеийн байдал муу хэмээн ирээгүй тул хойшлуулжээ.
Шүүх хурлыг ирэх сарын 8-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНХАУ-ын иргэн н.Өргөнтал Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд эхнэр, эхнэрийнхээ дүүгийн дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн.
Хэргийг Нийслэлийн прокурорын газраас ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. Уг хэргийн ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг хуваарилагдсан байна.