Францын нийслэл Парис хотын Елисейн ордны ойролцоох талбайд үл таних этгээд цагдаагийн машин руу гал нээжээ. Үүний улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархдаж, биеийн байдал нь хүнд байгаа аж. Тус улсын төрийн тэргүүн Ф.Олланд болсон явдлыг террорист халдлага хэмээн тодорхойлсон байна.
Уг хэргийг Прокурорын газрын дэргэдэх терроризмтой тэмцэх тасгийнхан мөрдөхөөр болжээ. Гэрчүүдийн мэдээлснээр Калашниковын буугаар машин хөлөглөсөн зэвсэглэсэн этгээд цагдаагийн машин руу дөхөн очиж гал нээсэн аж. Энэ үеэр мөн явган зорчигч гэмтжээ.
Халдлага үйлдсэн этгээд нь Абу Юсуф гэгч бөгөөд тэрээр Бельгиэс саяхан ирсэн байжээ. Түүнийг цагдаа нар газар дээр нь буудан хөнөөжээ. Тэдний үзэж буйгаар гэмт этгээд дээрх үйлдлийг ганцаараа үйлдээгүй байх магадлалтай гэв. Тиймээс хамсаатныг эрэн сурвалжилж байна.
Хамгийн сүүлийн мэдээгээр цагдаа нар 39 настай Карим Шорфигийн гэрт нэгжлэг хийсэн бөгөөд тэрээр 2005 онд 15 жилийн хорих ялаар шийтгүүлж байжээ. Халдлага болсны дараа ойролцоох дэлгүүр, зоогийн газрыг хааж, цагдаа нарыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна.
Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсон уг халдлагын хариуцлагыг Исламын улс бүлэглэл хүлээхээ мэдэгдээд байна. Тус улсын төрийн тэргүүн ард иргэдээ эв нэгдэлтэй байхыг уриалав.
Дээрх хэрэг “France-2” сувгаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх 11 нэр дэвшигчийн уулзалтыг шууд дамжуулж байх үеэр болсон байна. Нэр дэвшигчдийн хоёр нь сонгуулийн сурталчилгаагаа зогсоожээ.
Тухайлбал, “Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшигч Франсуа Фийон, “Үндэсний фронт” намын тэргүүн Марин Ле Пен нар баасан гарагт явуулахаар төлөвлөж байсан сонгуулийн өмнөх кампанит ажлаа цуцалжээ.
Эх сурвалж: ВВС