Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлыг тусгах, шинэлэг, оновчтой санал, санаачилгыг эрэлхийлж, хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санал асуулга зохион байгуулж байна.
“Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулга энэ сарын 20-нд эхэлсэн бөгөөд сарын хугацаанд үргэлжилнэ.
Иргэдийн саналыг бичгээр, онлайнаар, утсаар авна. Та утсаар холбогдох бол
- Эмчилгээ, үйлчилгээний соёл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийг бууруулах – 51-261847, 261742,
- Эмч ажилчдын харьцаа, хандлагыг сайжруулах – 51-266178, 263846,
- Урьдчилан сэргийлэх буюу иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах – 51263925, 261129,
- Эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох – 51-263957,
- Бусад – 51-261858, 263695 дугаарын утсаар саналаа өгөх боломжтой.
Мөн Эрүүл мэндийн яаманд бичгээр, www.mohs.mn сайтаар дамжуулан онлайнаар, moh@moh.gov.mn мэйл хаягаар “Хамтдаа шийдвэрлэе” олон нийтийн санал асуулгад гэж гарчиглан нэр болон холбогдох утасны дугаараа бичиж илгээх юм байна.
Хамгийн оновчтой саналыг ирүүлсэн гурван хүнд сувилалд хэвтэн эмчлүүлэх эрх олгоно.