Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Туул голын сав газрын захиргаа хамтран маргааш Туул, Сэлбэ голын эрэг дагуух хогийг цэвэрлэнэ.
“Эрүүл амьдралын үндэс иргэн таны оролцоо” уриан дор “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-ыг өрнүүлж байгаа бөгөөд энэ үеэр Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэр Туул, Сэлбэ голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд оролцоно.
Цэвэрлэгээнд БОАЖЯ, НЗДТГ, Туул голын сав газрын захиргаа, Батлан хамгаалахын их сургууль, Цаг уур, орчны шинжилгээний газар, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Иргэний нисэхийн авто бааз, Ой судалгаа хөгжлийн төв, Монгол-Ус ТӨҮГ, Нийслэлийн боловсролын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, “Сэрүүлэг” их сургууль зэрэг байгууллагын 2000 гаруй хүн оролцох юм.
Тэд “Ривэр бийч” амралтаас зүүн тийш Баянзүрхийн гүүр, Хар усан тохойгоос Гачуурт тосгон, Сэлбэ гол, Дунд голын нийт 875 га талбайг дөрвөн хэсэгт хуваагдан цэвэрлэх юм байна.