Орчин үеийн урлагийн дэлхийн наадам болох “Венецийн биенналь” болон “Документа” олон улсын үзэсгэлэнд манай уран бүтээлчид эх орноо төлөөлөн оролцоно. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэдгээр уран бүтээлч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг өнөөдөр хүлээн авч уулзах юм.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 57 дахь удаагийн “Венецийн биенналь”-д Үндэсний комиссараар ажиллаж байна. Тэрээр орчин үеийн урлагийн “дэлхийн олимп” гэдэг “Венецийн биенналь”-д монгол уран бүтээлчид дахин оролцох болсонд сэтгэл хангалуун байгаагаа онцолсон.
Залуу уран бүтээлч Ц.Ариунтөгс орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлээр, Б.Номин “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдийн агуулга, санааг өнөө цагийн залуу үеийн сэтгэмжээр бүтээж оролцоно.
Дээрх наадмуудад уран бүтээлчдээ оролцуулахын тулд Ерөнхий зохион байгуулагчаар Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо ажилласан.
Манай уран бүтээлчид “Венецийн биенналь”-д хоёр удаа оролцохдоо соёл урлагт хайртай, эх орноо дэлхийд сурталчлах, таниулах хүсэлтэй, эх оронч сэтгэлтэй дотоодын бизнес эрхлэгчдийн хандив, тусламжид түшиглэжээ.
Цаашид дэлхий дахинд Монголын нэр хүндийг өсгөх, эерэгээр сурталчлах ач холбогдолтой олон улсын наадамд уран бүтээлчдийг түлхүү оролцуулах, тогтмолжуулахад анхаарах, төсөв, санхүүжилтийг шийдвэрлэх шаардлага байгаа юм.
“Венецийн биенналь” нь олон улсын ААА зэрэглэлийн наадам. Уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар бүтээлээрээ оролцож, Ё.Далх-Очир куратороор ажиллана.“100 хоногийн музей” нэрээр дэлхийд танигдсан, 70 жилийн түүхтэй “Докүмента” олон улсын үзэсгэлэнд манай талаас Б.Шарав нар “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдээрээ зохион байгуулагч талын хүсэлтээр оролцоно.
Дэлхийн олон сая урлаг сонирхогчдын нүдийг хужирлахын зэрэгцээ монгол хүний билэг авьяас, уран сэтгэмж, ур чадварыг олон улсад сурталчлах юм. Энэ үзэсгэлэнд залуу уран бүтээлч Ц.Ариунтөгс орчин үеийн дүрслэх урлагийн бүтээлээр, Б.Номин “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдийн агуулга, санааг өнөө цагийн залуу үеийн сэтгэмжээр бүтээж оролцох юм.
Дашрамд дурдахад “Венецийн биенналь” үзэсгэлэн урлагийн цахим зах зээл болох Artnet.com-ын 2017 оны жагсаалтыг тэргүүлж, таван жил тутам зохион байгуулагддаг “Документа” удаалжээ. Эдгээр олон улсын үзэсгэлэнд оролцох нь тухайн улс, уран бүтээлчдийн хувьд нь өндөр хариуцлага, нэр хүнд, үнэ цэнийн илэрхийлэл болдог байна.