Энэ долоо хоногийн ажлын сүүлчийн өдөр хаана, ямар үйл явдал болов?
- УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдэл хийн, орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан Засаг дарга нарын томилгоог хурдавчлахыг шаардав.
- Украйн-Унгарын хилийн Лужанка боомт дээр гарсан гэх их хэмжээний тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэх хэрэгт Монгол Улсын дипломат ажилтан холбоогүй талаар Консулын газрын захирал Я.Ариунболд хэллээ.
- Баянзүрх дүүргийн шалган бүртгэх товчооны дэргэд RSD (Remote Sensing Device) буюу зайнаас мэдрэх төхөөрөмж суурилуулж, хорт утааг хэмжиж эхэлжээ.
- Орчин үеийн урлагийн дэлхийн наадам болох “Венецийн биенналь”, “Документа” олон улсын үзэсгэлэнд манай уран бүтээлчид эх орноо төлөөлөн оролцох тул |Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил тэдгээр уран бүтээлч, зохион байгуулагч, ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа.
- Дөрвөн настай хүүхдийг заазуурдаж хөнөөсөн БНХАУ-ын иргэний хэрэг Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжсэн ч шүүх хурал хойшиллоо
- Эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд олон нийтийн санал бодлыг тусгах, шинэлэг, оновчтой санал, санаачилгыг эрэлхийлж, хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас санал асуулга явуулж эхэллээ.
- Монголын маркетингийн менежментийн улсын VII олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
- УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.
- Энэ оны эхний гурван сарын макро эдийн засгийн нөхцөл байдлыг Монголбанкнаас танилцуулав.
- Барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчилтэй барилгыг буулгаж эхэллээ.
- Нийслэлийн хэмжээнд “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аян зохион байгууллаа.
- Өнгөрсөн сард 1028 иргэнд шинээр ипотекийн зээл олгон, 64.5 тэрбум төгрөг зарцуулсан талаар танилцуулав.
- Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас аялагчдын гол бүс болсон хэд хэдэн газарт авто зогсоол барихаар боллоо.
- “Интерном” их дэлгүүр дэлхийн номын өдөрт зориулж бүх номондоо 10-80 хувийн хямдрал зарлаж, номонд дурлагсдын хөлд дарагджээ.
- Замын цагдаагийн албанаас хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Зориг сангийн “Эмэгтэйчүүдийн манлайлал хөтөлбөр”, Австрали улсад сургууль төгсөгч эмэгтэйчүүдтэй хамтран Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургууль дээр “Зам тээврийн осолгүй сургууль” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
- Монголбанкны Судалгаа статистикийн газрын захирал Д.Ган-Очир гуравдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт, зээлийн өсөлт болон бүтцэд ямар өөрчлөлт гарсныг танилцууллаа.
- "Боловсролын шинэчлэл-2017" үзэсгэлэн яармаг "Мишээл экспо" төвд эхэллээ.
- Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцлээ.
- PC дэлгүүрийн бүх салбаруудаар АНХНЫ АЛХАМ нөүтбүүкний бэлэгтэй худалдаа эхэлж байна.
- Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэнгийн Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх ярилцлагыг эндээс уншаарай.
- “Нэйшнл Ньюс Корпорэйшн” ХХК Чанарын Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлэгч болсоныг Францын “AFNOR’ олон улсын баталгаажуулалтын байгууллагаас батламжлан Сертификат олгожээ.
- Украин-Унгарын хил дээрх шалган нэвтрүүлэх “Лужанка” пост дээр Украины Хилийн цэргийн алба, Аюулгүйн алба болон Татварын албаны байцаагчид монгол иргэний жолоодож явсан микро автобусыг саатууллаа.
- Хонины цэцэг өвчнөөр нийслэл болон есөн аймагт энэ онд давхардсан тоогоор 37 сум, дүүрэгт 11216 хонь өвчилснөөс 9347 хонийг устгалд оруулжээ.
ДЭЛХИЙД
- Дональд Трамп Buy American, Hire American буюу америк бараа үйлчилгээ худалдаж авах, америкчуудыг авч ажиллуулах агуулгатай тушаалд гарын үсэг зурах зорилгоор Висконсин муж улсын тойрогт хүрэлцэн ирлээ.
- Пхеньяны цөмийн амбицтай уялдан АНУ нөхцөл байдлыг дайны ирмэгт аваачсан нь Хятадын эрх баригчдыг бодлогын асуудлаа эргэцүүлэхэд хүргэлээ.
- Францын нийслэл Парис хотын Елисейн ордны ойролцоох талбайд үл таних этгээд цагдаагийн машин руу гал нээжээ.
- People сэтгүүл тав дахь удаагаа 49 настай жүжигчин Жулия Робертсийг “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-гээр тодруулжээ.
- Сонгуулийн эхний шат ням гарагт эхлэх хүртэл хэдхэн хоног үлдээд байхад Жан-Люк Меланшон Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийг донсолгож гарлаа.
- Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо ажилласан “Риа Новости” агентлагийн сурвалжлагч Илья Питалевийн гэрэл зургуудыг үзэх бол энд дарна уу.
СПОРТ
- Индианаполисд цувралын гурав дахь тоглолт болж, Кавальерс давуу талаа баталгаажууллаа
- Европа лигийн шөвгийн найман багийн хариу тоглолтууд явагдлаа.