Хойд Солонгос олон улсын хоригийн дор бөхийсөн боловч нугараагүй байна. Хорин таван сая хүн амтай энэ оронд ядуурал газар авсан хэдий ч эдийн засаг нь төрөлжиж, хөгжиж байгаа дур зураг харагдана. Koryo Tours компанийн ажилтан Ник Боннер хоёр долоо хоногийн өмнө тийш очоод ирснийхээ дараахан “Хөдөө амьдрал хэцүүдсэн нь үнэн. Пхеньянд бол хэвийн. Дэлгүүр хоршоо, аялал жуулчлал хэвээрээ. Илт өөрчлөгдсөн зүй харагдахгүй” гэв. Нийслэлийн иргэд гар утас барьж, эх орноороо аялна. Хүнсний мухлаг, кофе шоп нэмэгдсээр байгаа.
Өнгөрсөн оны үерийн улмаас хүнсний хомсдол үүсэх болов уу гэсэн түгшүүр байсан ч Хятадаас авдаг үр тарианы хэмжээ 2011, 2013 оны үерийн үеэс нэмэгдээгүй байна. Венийн их сургуулийн дэргэдэх Ази судлалын захирал Рюдигер Франк хоёрдугаар сард очиход улсын дэлгүүрүүдэд сонголт нэмэгдсэн, бараг бүх бараа нь Хятадынх байсан тухай ярилаа. Тэрбээр “Энэ нь нэгдсэний дараа гол үүрэг гүйцэтгэх санаатай байгаа Сөүлийн хувьд муу мэдээ” гэж 38North весайтад бичжээ.
АНУ Ким Жон Уны дэглэмд дарамт үзүүлэх замаар цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулахыг хичээж буй өнөө үед Пхеньяны худалдааны гол түнш Хятад улс сая сая хүн дүрвэхээс сэргийлж, үндсэн төрлийн бараа солилцоог хадгалах ёстой гэж үзэж байна. Гэвч дэглэмд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг Хятадын дотоодод ч уриалдаг боллоо. Хятадын The Global Times онлайн сэтгүүл голдуу гадаадад хандсан өгүүлэл нийтэлдэг боловч саяхан манай улс нефть нийлүүлэлтээ зогсоох ёстой гэсэн санаа дэвшүүлжээ.
Бээжин НҮБ-ын хоригт нийцүүлэн он дуустал Хойд Солонгосын экспортын гол таваар, валютын эх сурвалж болох нүүрсийг авахгүй хэмээн зарласан. Умардынхан 2006-2013 онд сардаа 50,000 тонн түүхий нефть импортолдог статистик мэдээ бий. Гэвч Хятадын тал энэ мэдээг нийтлэхээ зогсоожээ. Хаагдмал вант улс дахь амьдралыг судалъя гэвэл адал явдал шиг юм болно.
Гаалийн ба тээвэрлэлтийн тайлан, аялагчдын яриа, улсын хэвлэл, хиймэл дагуулын дүрс зэрэг зүйлс 38North, the North Korean Economy Watch сайтуудад тавигддаг. Хятадын коксжсон нүүрс, төмрийн хүдрийн экспорт болон төмөр, гангийн импорт 2015 онд буурсан. Их удирдагч Ким Жон Ун шинэ жилийн мэндчилгээндээ Ким Чаэкийн ган хайлуулах үйлдвэрийг түүхий эдээр хангахыг амалж байв. Хиймэл дагуулын зургаас үзэхэд уг үйлдвэр хагас хугас ажилласаар байгааг нотолж болно.