Дэлхийн хамгийн аюулгүй хотуудын жагсаалтыг Numbeo сайтад нийтэлжээ. Тус жагсаалтыг гаргахын тулд дэлхийн 378 хотод судалгаа явуулсан бөгөөд 14.4 оноогоор Арабын Нэгдсэн Эмиратын нийслэл Абу-Даби хот тэргүүллээ.
Жагсаалтыг гаргасан The National сэтгүүлийн мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар хэрэв 20 онооноос доош байвал гэмт хэргийн гаралт бага аюулгүй хот хэмээн тооцогддог аж.
Харин аюулгүй хотуудын жагсаалтын удаах байрт Германы Мюнхен, Тайваны Тайбэй, Швейцарын Базель, Данийн Орхус, Германы Гейдельберг, Катарын Доха, Сингапур, Энэтхэгийн Мангалур, Швейцарын Цюрих зэрэг хотууд оржээ.
Тэгвэл эсрэгээрээ энэхүү жагсаалтын сүүл мушгиж дэлхийн хамгийн аюултай хотоор Венесуэлийн нийслэл Каракас нэрлэгдэж байна. Мөн Гондурасын Сан-Пепро-Сула, Өмнөд Африкийн Питермарицбург хотууд тус тус оржээ.
Харин манай улсын нийслэл Улаанбаатар хотын хувьд дэлхийн 378 хотоос аюулгүй байдлаараа 344 дүгээр байрт бичигдсэн байна. Түүнчлэн Азидаа 97 хотоос 93-т бичигдэж, сүүл мушгив.
Эх сурвалж: Numbeo