Өнгөрсөн 2016 онд ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч тус улсын эрх баригчид батлан хамгаалахын салбарын зардлаа нэмэгдүүлсэн талаар SIPRI буюу Стокгольмын олон улсын судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
Тодруулбал ОХУ өнгөрсөн онд батлан хамгаалахын салбарын санхүүжилтээ 5.9 хувиар буюу 69.2 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлжээ. Энэ нь АНУ, Хятадын дараа орох үзүүлэлт хэмээн ВВС агентлаг онцолж байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа цэрэг, армийн хүчин чадлыг сайжруулах, Зөвлөлтийн хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчлэх ажилд 2020 он хүртэл 23 их наяд рубль зарцуулна гэдгээ мэдэгдэж байсан билээ.
Тус улс 2020 он гэхэд өөрт буй зэвсэглэлийнхээ 70 хувийг шинэчлэх зорилт тавьж байгаа юм. 2010 онд Ерөнхийлөгч Путины эхлүүлсэн энэ төлөвлөгөө нь 20 их наяд рубль буюу тухайн үеийн ханшаар 700 тэрбум ам.долларын өртөгтэй байсан юм. Энэ төлөвлөгөөний дагуу ОХУ 2020 он гэхэд байлдааны 50 шинэ хөлөг онгоц, мөн байлдааны зуу зуун нисэх онгоц, хуурай замын цэргийн олон мянган тоног төхөөрөмжөө шинэчлэх бөгөөд төлөвлөгөөний зарим хэсэг нь аль хэдийн биеллээ олжээ.
Эх сурвалж: ВВС