Европын сэргээн босголт хөгжлийн банк болон "Уур амьсгалын ногоон сан" буюу "Green climate fund" хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээний дагуу "EBRD" нь Ногоон сангаас санхүүжилт авах эрхтэй магадлан итгэмжлэгдсэн байгууллага болж байгаа юм.
Уур амьсгалын ногоон сангийн ТУЗ-ийн уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкинд 240 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Харин энэ хөрөнгийг гурван төсөлд ашиглана гэж "EBRD" мэдэгджээ. Мөн цаашид Европын сэргээн босголт хөгжлийн банк нь тус сангийн хөрөнгө оруулалтыг хүлээн авч хэд, хэдэн төсөл хэрэгжүүлэх юм байна. Ямартай ч "EBRD"-ийн удирдлагууд үйл ажиллагаагаа явуулдаг бүс нутагт байгаль орчны асуудалтай тэмцэхэд Уур амьсгалын ногоон сангийн тусламж туйлын чухал гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Н.Алтан