ОУВС, Дэлхийн банкны хаврын уулзалт өндөрлөж, олон улсын худалдаа болон урсгал дансны тэнцвэргүй байдлыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар мэдэгдэлдээ тусгалаа. Гэхдээ худалдааны протекционист бодлогын эсрэг арга хэмжээ авах тухай өмнөх амлалтаа энэ удаагийн мэдэгдэлд оруулаагүй аж. Д.Трампын Засаг захиргаа АНУ-ын худалдааны алдагдлыг бууруулахыг зорьж байгаа энэ үед дэлхийн томоохон орнуудын Сангийн сайд нар уулзсан нь онцлогтой байлаа.
АНУ-тай хийж байгаа худалдаанаас илүү их ашиг олдог БНХАУ, ХБНГУ зэрэг улсын эсрэг тариф тогтооно гэж Д.Трампын засаг захиргаа мэдэгдээд байсан юм. Үүнээс гадна бага цалин болон технологийн дэвшил дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улсуудын үйлдвэрийн салбарын ажлын байр буурахад нөлөөлж байгааг Сангийн сайд нар анхаарууллаа. Мөн улс орнуудын Төв банкны Тэргүүн нарыг мөнгөний зөөлөн бодлогын хэрэгжүүлэлтийг эцэслэж, хэвийн бодлогод шилжихэд бэлтгэх хэрэгтэй гэж дэлхийн эдийн засгийн бодлого тодорхойлогчид мэдэгдсэн байна. Тэргүүлэгч эдийн засагтай улсын Сангийн сайд Стивен Мнучин АНУ-ын эдийн засгийн тогтвортой өсөлт дэлхийн эдийн засагт эерэг нөлөөтэй гэдгийг ОУВС-ийн Тэргүүн Кристин Лагардтай уулзах үеэрээ онцолсон юм.
Тэрээр "АНУ-ын эдийн засаг өсөх боломжтой зөв цаг үед ирээд байна. Манай улсын эдийн засаг гурав буюу түүнээс дээш хувиар тогтвортой өснө гэдэгт бид итгэлтэй байгаа. Дундаж давхаргынханд чиглэсэн бодлого хэрэгжүүлж, татварыг оновчтой байдлаар тогтоох ёстой. АНУ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын салбарт хамгийн нээлттэй улс. Тийм ч учраас Ерөнхийлөгч Дональд Трамп чөлөөт, шударга худалдааг илүүд үзэж, "АНУ-ыг нэгдүгээрт тавина" гэсэн бодлогын тусламжтайгаар дэлхийн эдийн засгийн өсөлтөд нөлөө үзүүлэхийг зорьж байгаа юм" гэж ярьжээ.
Б.Ариунболд